Түргэн тусламжийн автомашин, гал унтраах тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн автомашин, гал унтраах тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүлээлгэн өглөө

Түргэн тусламжийн автомашин, гал унтраах тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Гал, гамшгийн удирдах газрын хамтын ажиллагааны хүрээнд "Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллагаас Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн хоёр автомашин болон гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг гардуулах арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Тус буцалтгүй тусламжаар олгож байгаа эдгээр гал түймэртэй тэмцэх зориулалтын хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг Онцгой байдлын ерөнхий газарт, түргэн тусламжийн автомашиныг Баянхонгор, Дорноговь аймгийн Онцгой байдлын газруудад тус тус хүлээлгэн өгсөн юм.

Тоног төхөөрөмжийг  "Гүүд Нэйборс" Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Сүн Хён, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар гардуулж өглөө.

"Гүүд Нэйборс" ОУТББ нь 1991 онд байгуулагдсан, НҮБ-д зөвлөх эрхтэй, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага бөгөөд дэлхийн 48 улсад төлөөлөгчийн газартай. Монгол дахь төлөөлөгчийн газар 2006 онд байгуулагдаж, Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул аймгийн Орон нутгийн хөгжлийг дэмжин Хүүхдийн эрх, хамгаалал,  Боловсрол, Эрүүл мэнд, Ундны ус, Өрхийн орлого нэмэгдүүлэх, Сүлжээ хамтын ажиллагаа хөтөлбөрүүдийг олон талын төлөөллийн байгууллагуудтай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагаа хийгдэх хугацаа: 2023.03.07  10:00-11:00 цагт

Хаана: Онцгой байдлын Ерөнхий газар

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж