Ч.Маралмаа Хан-Уул дүүргээс гарвал хорих ял эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Ч.Маралмаа Хан-Уул дүүргээс гарвал хорих ял эдэлнэ

Ч.Маралмаа Хан-Уул дүүргээс гарвал хорих ял эдэлнэ

Шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах, 1.7 сая төгрөгөөр торгох  ял оноосон. Долоон автомашин мөргөж, хүүхэд дайрч гэмтээсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилж, өчигдөр /2023.03.06/ түүнд шүүхээс ял оноосон нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.

Ч.Маралмаад гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасч, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.770.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн юм.

Тэрбээр ХУД ийн нутаг дэвсгэрээс гарах эрхгүй. Хэрэв гарсан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ял болж өөрчлөгдөх гэнэ.

Эрүүгийн хуульд заасны дагуу дээрх гэмт хэрэг үйлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд нэг жилээс гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахыг хязгаарлаж хасах нэмэгдэл ял оногдуулж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах бөгөөд ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж