ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй | News.MN

ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй

ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй

ХӨСҮТ: Монгол Covid-19-гүй улс болж, PCR шинжилгээ хийхгүй

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна. Өнгөрсөн 2022 оноос хойш Covid-19-ийн хамааралтай нас баралт бүртгэгдээгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад цаашид халдварт өвчний тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтвортой байдлыг ханган, дараагийн цар тахалд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэн. Иймд хилийн боомтууд тандалтын цэгүүд болсон. Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна.

Хятад руу нэвтрэхэд л иргэдээс шинжилгээний бичиг шаардаж байгаа бол ОХУ, БНТУ шаардахгүй байна.

Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй.

Харин томуу томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд арванхоёрдугаар сараас нэмэгдсэн. Иргэдийн дунд өвчлөл их байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж байна. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очиж томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эмнэлгээс тусламж үйлчилгээ авч буй нийт иргэдийн 16 хувийг томуу эзэлж байна. Энэ жил улирлын үүсгэгч  болон В вирус хүн амын дунд зонхилжээ. Хоёр хүртэл настай хүүхдүүдэд уушгины өвчлөл түгээмэл байна. Улирлын томуугаас бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамгаалах шаардлагатай. Эдгээр эрсдэлт бүлгийн иргэд дүүргийн эмнэлэгтээ хандан, томуугийн вакцин хийлгэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-07 86.94.146.236

ихэнх нь туссан даа. Шинэ хувилбар гарвал дахиад л давалгаалах байх. Хамгийн аюултай нь ковид хүний эрүүл мэндэд маш хортой ул мөр үлдээгээд байна!

Avatar

Zochin 2023-03-07 66.181.161.133

Kovidshtei,yun virusgui gej ehkeech ugui bn.gadagsha yavj bga nislegiinn buhbhumust masknzuuhig shardaach,bugd maskggui,haniadtai bol mask zuuj surah humuse,olni fund maskggui yavj,hamnialaj bndag.busdig hundleh …..zz

Avatar

Зочин 2023-03-07 103.161.242.87

Гадаад улс руу явах хүмүүс нь яах юм бол

Avatar

Иргэн 2023-03-07 103.229.123.39

ковидийг ялаагүй ялагдсанаа хүлээн зөвшөөр 1р сараас хойш үргэлжилж байгаа энэ ханиад томуу чинь ковид юм бишүү эмч нар чинь хэлж байна ковидийн үеийн эмчилгээ хийхгүй бол намддагүй гэж байна

Avatar

Зочин 2023-03-07 78.187.120.177

Маск зүүчихээд мэдээл хийхээр юу гэж бодох вэ

Avatar

Зочин 2023-03-07 150.129.141.124

ковидын бизнес хэвээрээ юм биш үү эмнэлгүүд дээр мөнгөөр түргэвчилсэн нэхдэг хэвээр юм биш үү

Avatar

Зочин 2023-03-07 66.181.177.134

xaxa

Avatar

Зочин 2023-03-07 103.161.242.155

Монгол ялав мөн үү

Avatar

зочин 2023-03-07 103.57.93.26

Зөв дөө хөө, Гадаадаас жуулчин ирэх, манайхан гадагшаа чөлөөтэй явахад тун хэрэгтэй энэ нотломжоо гадаадад сайн түгээгээрэй.

Avatar

Зочин 2023-03-07 86.94.146.236

нэг талаасаа зөв шүү хө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж