Францад тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг ажил хаялт зарлажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Францад тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг ажил хаялт зарлажээ

Францад тэтгэврийн насыг нэмэхийн эсрэг ажил хаялт зарлажээ

Франц улсад тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх тухай яригдаж байна. Иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхийн зэрэгцээ зарим газар ажил хаялт зарлажээ. Ихэнх галт тэрэг, метроны шугам өнөөдөр /2023.03.07/ хаагдаж, олон сургууль ажилласангүй.

Эсэргүүцлийн жагсаал нэгдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бол ажил хаялт зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн эсэргүүцлийг хамгийн том хэмжээтэй эсэргүүцэл болно гэж үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдлээ. Парис болон бусад хотод сая гаруй хүн жагсаалд оролцох төлөвтэй байна. Цахилгаан болон хийн терминал зэрэг амин чухал салбаруудад ч ажил хаялт үргэлжилж магадгүй болжээ. Гэвч засгийн газар шийдвэрээсээ ухрах шинжгүй байгаа тул байдал улам хурцдаж магадгүй гэж үзэж байна. Эмх замбараагүй байдал улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байх зуур хуулийн төслийг парламентаар хэлэлцэж буй. "Elabe" судалгааны бүлгээс мэдээлснээр Франц иргэдийн дийлэнх нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байна. Нээлттэй санал асуулга явуулахад иргэдийн 56 хувь нь ажил хаялтыг дэмжсэн бол судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь эсэргүүцлийн жагсаалыг дэмжжээ. Өнөөдрийг хүртэл Франц орон даяар 260 гаруй жагсаал болж, 1.4 сая хүн оролцжээ.

Дашрамд дурдахад, Европийн зарим оронд дундаж наслалтыг уртасгахын тулд тэтгэврийн насыг 65 хүртэл сунгасан байдаг.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж