Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

"Хэрэв Япон улс төрөлт буурахыг зогсоож чадахгүй бол оршин тогтнохоо болино" гэдгийг Ерөнхий сайд Фумио Кишидагийн зөвлөх анхааруулжээ. Масако Мори хэлэхдээ, "Хэрэв юу ч хийхгүй бол нийгмийн хамгааллын систем сүйрч, аж үйлдвэр, эдийн засгийн хүчин чадал буурч, өөрийгөө хамгаалах хүчинд эх орноо хамгаалахад хангалттай хүн байхгүй болно. Төрөлтийг харуулсан шугам нь налуу биш эгц доош чиглэж байна" гэв.

Японы дээд танхимын хууль тогтоогч асан Масаки нь Кишидад төрөлтийн асуудал болон ЛГБТК-ийн асуудлаар зөвлөн ажилладаг. 

Японд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд танилцуулсан статистик мэдээллээр төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч буурчээ. Тус улсад өнгөрсөн жил шинээр төрсөн хүүхдийн тооноос хоёр дахин олон хүн нас барсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд Японд 800 мянга гаруйхан төрөлт бүртгэгдсэн бол 1.58 сая орчим хүн нас барсан гэж танилцуулжээ. Төрөлт тооцоолж байснаар илүү хурдацтай буурч эхэлсэн тул Кишидагийн засгийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн зарцуулах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, ажлын хэв маягийг өөрчлөх талаар Кишида танилцуулсан. Гэвч мөнгөөр гэр бүлүүдийг хүүхэдтэй болоход саад болж буй бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж зарим нь шүүмжилж байна. 

Японы хүн амын тоо 2008 онд 128 сая давснаас хойш буурсаар байгаа бөгөөд өдгөө 124.7 саяар тоологдож байна. Хүн амд эзлэх 65 болон түүнээс дээш настай хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 29 гаруй хувиар нэмэгдсэн байна. Бүс нутгийн бусад улсууд болох Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудтай харьцуулахад Японд төрөлт буурах хурд нь өндөр байгааг  онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
17
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-07 202.126.90.105

Иргэд нь өндөр ухамсартай бол мандан бадарна, ухамсаргүй бол гарцаагүй сүйрч устана.

Avatar

Уншигч 2023-03-07 64.119.21.98

японд гэрлээгүй ганц бие хүний тоо их байдаг ээж аавын хайр халамжаас гарч чадахгүй 40 настангууд олширсон

Avatar

Нэргүй 2023-03-07 122.201.22.44

төрөлт буурах гол хүчин зүйл нь амьдралын өртөг. Хүүхдээ өсгөх сурч боловсроход маш өндөр үнэтэй учираас залуус ам бүл нэмэх сонирхолгүй болсон байхдаа.

Avatar

Нэргүй 2023-03-07 66.181.161.253

Монгол улс далайд гарцтай байсан болч•••

Avatar

Хэхэ 2023-03-07 202.126.88.148

Монгол үхэрүүдтэй нийлүүл

Avatar

Нэргүй 2023-03-07 66.181.160.118

Япон төрөлт буурснаас үхэхгүй , харин " мөхнө" гэж айгаад байгаа нь бол ориой байж мэднэ …

Avatar

Нэргүй 2023-03-07 202.55.188.36

Исламын алан хядагчид хүн амаараа дэлхийд ноёрхоно

Avatar

Нэргүй 2023-03-07 118.221.209.8

хүүхэд гаргах эмэгтэйчүүд хэт цөөн улсууд

Avatar

Зочин 2023-03-07 59.153.87.54

Хөгжилтөй бараг бүх улс тийм байгаа, тогтоож байгаа зүйл нь цагаачлал. Дайнд орсон Орос улсын хүн ам бүр хурдан буурна

Avatar

Нэргүй 2023-03-07 202.21.110.106

Ochood heden huuhed hiij ogoh yumsan

Avatar

Нэргүй 2023-03-07 66.181.177.134

zugeer 2 buur yuch bitii turuul delhiid hun am herees heterlee

Avatar

Нэргүй 2023-03-07 202.126.90.82

Дэлхий ачааллаа даахгүй болж бхад зүгээр л юм бна.

Avatar

зочин 2023-03-07 139.5.217.21

Ийм байдал ихэнх хөрөнгөтөн орнуудад илэрч байгаа, Тухайлбал балтын орнуудад нийт иргэдийн бараг тал нь 50-иас дээш насныхан болсон, 10 жилийн дараа 60-аас дээш насныхан болох төлөвтэй гэсэн байсан

Avatar

Зочин 2023-03-07 139.5.217.21

Гэхдээ бүдүүлэг зэрлэг монголчууд мэт нь соёлтой хөгжингүй оронд хэрэггүй, Бид бусдад хүндлэгдэх хүн шиг харагдахын тулд ёс зүй зан харилцаа биеэ авч яваа байдал хүмүүжил сурлага соёлоо бодмоор юм ,Яаж үргэлж хээр билчиж яваа мал шиг ээ байх билээ

Avatar

Нэргүй 2023-03-07 87.209.200.156

Энэ бүх өөрчлөлтөө өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм болов уу та. Хүн хичнээн эелдэг байгаад дотроо тань шиг сэтгэж явдаг бол хэрэг алга даа.

Avatar

зочин 2023-03-07 202.9.40.226

Монгол эрчүүдийг нэг Япон, нэг Монгол эхнэртэй болгоё.

Avatar

Нэргүй 2023-03-07 192.82.69.35

Япон 3 хүүхэн авчирч эхнэр болгоно.

Avatar

ккк 2023-03-07 124.158.67.51

хар амиа тэжээж чадахгүй хэвтжийж

Avatar

Нэргүй 2023-03-07 118.221.209.8

хүүхнүүд нь өөрсдөө хүүхэд гаргах дургүй байхад

Avatar

Нэргүй 2023-03-07 103.161.242.155

манайхаас иргэдийг авааа

Avatar

Нэргүй 2023-03-07 118.221.209.8

гадныханд дургүй шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж