Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

Япон улс мөхөх аюул нүүрлэснийг анхааруулжээ

"Хэрэв Япон улс төрөлт буурахыг зогсоож чадахгүй бол оршин тогтнохоо болино" гэдгийг Ерөнхий сайд Фумио Кишидагийн зөвлөх анхааруулжээ. Масако Мори хэлэхдээ, "Хэрэв юу ч хийхгүй бол нийгмийн хамгааллын систем сүйрч, аж үйлдвэр, эдийн засгийн хүчин чадал буурч, өөрийгөө хамгаалах хүчинд эх орноо хамгаалахад хангалттай хүн байхгүй болно. Төрөлтийг харуулсан шугам нь налуу биш эгц доош чиглэж байна" гэв.

Японы дээд танхимын хууль тогтоогч асан Масаки нь Кишидад төрөлтийн асуудал болон ЛГБТК-ийн асуудлаар зөвлөн ажилладаг. 

Японд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд танилцуулсан статистик мэдээллээр төрөлт түүхэн доод хэмжээнд хүрч буурчээ. Тус улсад өнгөрсөн жил шинээр төрсөн хүүхдийн тооноос хоёр дахин олон хүн нас барсан байна. Тодруулбал, өнгөрсөн онд Японд 800 мянга гаруйхан төрөлт бүртгэгдсэн бол 1.58 сая орчим хүн нас барсан гэж танилцуулжээ. Төрөлт тооцоолж байснаар илүү хурдацтай буурч эхэлсэн тул Кишидагийн засгийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн зарцуулах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан.

Тодруулбал, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, ажлын хэв маягийг өөрчлөх талаар Кишида танилцуулсан. Гэвч мөнгөөр гэр бүлүүдийг хүүхэдтэй болоход саад болж буй бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж зарим нь шүүмжилж байна. 

Японы хүн амын тоо 2008 онд 128 сая давснаас хойш буурсаар байгаа бөгөөд өдгөө 124.7 саяар тоологдож байна. Хүн амд эзлэх 65 болон түүнээс дээш настай хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад 29 гаруй хувиар нэмэгдсэн байна. Бүс нутгийн бусад улсууд болох Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудтай харьцуулахад Японд төрөлт буурах хурд нь өндөр байгааг  онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
17
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж