"Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татна" | News.MN

"Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татна"

"Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татна"

"Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татна"

 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл /2023.03.07/ өгч байна.


ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:

-Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.

Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.

Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар  хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр  АТГ-ын удирдлагуудтай  өчигдөр уулзаж ярилцлаа.  Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Хоёрдугаарт, өнөөдөр УЕП-т албан бичиг хүргүүлж байна. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, хилээр гарч орохыг нь хориглоод байхад гадаад оронд зорчоод байгаа нь өөр хоорондоо уялдахгүй байгаа учраас "энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ, мөрдөгдөгчийн саналаар иргэд санал хүргүүлээч ээ, гадаад паспортод энэ хүмүүст хөдөлгөөнт хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу" гэх бичгийг хүргүүлж байгаа. УЕП-оос санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг манайд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд дур мэдэж улсын бүртгэлийн байгууллагад тухайн иргэдийн албан болон энгийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй. Гагцхүү, мөрдөгчийн саналыг үндэслэж прокурорын байгууллагаас ирсэн тохиолдолд эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.

Монгол Улс 23 улстай эрх зүйн харилцан туслах гэрээтэй. Эдгээр улсаас харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтүүдийг дахин явуулах гэж байна.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан бол үлдсэн хүнийг хөх булантад зарласан. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Дээрх хүмүүсийн аль улсад амьдарч буй талаарх ерөнхий мэдээлэл бий. Нэрсийг танилцуулбал,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс  АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан.

Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжилж байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор бол Н.Удаанжаргал, өнгөрөгч намар БНСУ чиглэлд явсан юм. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан.

Одоогоор Ч.Сайханбилэг АНУ-д байгаа гэх мэдээлэл бий. Зарим тодорхойгүй хүмүүс бий. Дипломат харилцааны шугамаар гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж байж энэ хүмүүсийг авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр ЭЦА-ны албан тушаалтнууд Европын холбоонд хэд хэдэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хохирогчоор авах ажиллагааг хийсэн. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн ЭСЯ-ны байранд тэр хүмүүсийг асууж тодруулах ажиллагааг явуулна. Яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах төдий хүрээнд ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулах хууль эрх зүйн боломжгүй. Эрх зүйн талаар харилцан туслах гэрээтэй орнуудад тэдгээр улсын хууль сахиулагчдаар дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой байна. Энэ хүрээнд тодорхой ажлын төлөвлөгөө мөрдөн шалгах байгууллагуудад гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-07 66.181.187.12

Авилгачин Бадамжунайг Сингапураас аль эрт барих байсан.Одоо түүнийг хурдан барьж шоронд хийгээч. Төмөр замын Маккензийн төслөөс 15 сая доллар хулгайлсан ерөнхийлөгч Баттулгын баруун гар Бат-Эрдэнэ, Ганбат нарыг АНУ–аас яаралтай барьж авчраад шоронд хийгээч. Хятадад "Үнэгний ав" гэсэн ажиллагааг явуулж 6000 авилгачдын АНУ-аас барьж авчраад 10 тэрбум долларыг нь улсад хураан авчээ. Монгол улс яг ингэж шуурхай ажиллаач.

Avatar

Зочин 2023-03-07 66.181.183.61

omnod tuil ruu zugtaacihaj magadgui shuu

Avatar

Зочин 2023-03-07 66.181.180.211

Монголын ерөнхийлэгч, ерөнхий сайд , их хурлын гишүүд, сайд байсан хүмүүс хулгайч байж дээ. Төрд итгэх итгэл алдарч байна.

Avatar

Зураач Лондон 2023-03-07 51.183.45.5

Маш зөв, Хэрэнв өөрсдөө буруугаа хүлээгээд элдэв чирэгдэлгүй хүрээд ирвэл ялыг нь хөнгөрүүлнэ гэвэл асуудал түргэсэх тал байх шиг! ЕС болон Нямбаяр сайдад баяр хүргэе!

Avatar

Зочин 2023-03-07 66.181.160.21

Монголын төр худал ярьж , хүн хулгайлдаг гэдэг нь олон улсад ил болсон болхоор альч улс Монголын хуулийнхантай хамтрахгүй ..

Avatar

ШИХИХУТАГ 2023-03-07 64.119.18.188

МангасЖунай чинь Энх60лдын л тавиул бие төлөөлөгч биздээ!!!
"Бишээ цаад эздийг нь" гэдэг шиг Энх60лд, Сү.Батболд, Дон Женко нарын дээлийг эхлээд нөмрүүлнэ үү дээ!

Avatar

bodit barimt shuu 2023-03-07 192.82.77.86

Amdashsan heree 13 dahina gegcheer Badamjunain geh hereg baidag bol Huukmei nyagt holbogdonoo.Orgoson gej uzvel orguulsan ezen ni Huuk shuu.Enhboldod naah gej nugliin nudiig gurilaar huurch taaragui.

Avatar

bodit barimt shuu 2023-03-07 192.82.77.86

Ene nuhdiin oiriin hubuusiin amnaas unasan yariagaar bol Huuk"Badamjunai guai bi odoo taniig hamgaalj chadahgui bolloo.Ta odoohon gadagshaa yav gesen yum genelei. Bodvol Badamjunain alban tushaaliig ashilaj "zaluuchuudiin zuunii holboo "gegchiin terguun baihdaa Huuk baahan gazar avahuulsan yum genelei. Deesh ugsuh zamaa zaschihaad Badamjunaig achiig bodoj hamgaalval zamd gai bolno gesen bololmoi yum bilee Chin unen gevel ene l bah.

Avatar

ЗОЧИН 2023-03-07 202.9.46.146

гэмт хэрэгтнүүдээс авилга аваад, тэднийг хилээр гаргасан хуулийн байгуулагынхантай хариуцлага тооцох ёстой………………гэмт хэрэгтнүүд улсын хилээр гадагш гарах боломжийг бүрмөсөн хаасан заалтыг хуулиндаа яаралтай оруулж өг….одоогийнх шигээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч жүжиглэх хэрэггүй…гэмт хэрэгтнүүд хуулиа зөрчөөд хэрэг үйлддэг тул хүний эрхээр халхавчлан, хоосон хууль ярьж байхын оронд адилхан хуулиа зөрчөөд хилээр гаргахыг хоригло…хуулийнхан яст мэлхий шиг хөдөлж бна

Avatar

ДАНХ 2023-03-07 202.21.125.150

АЖЛАА ХИЙСЭН ШИГ Л ХИЙЛ ДЭЭ… ХУДЛАА ШААГААД Л БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2023-03-07 192.82.82.43

үе үе гарч ирээд мэдээлэл өгөөд зогсох юм. Хэвлэл мэдээллийн ажилтан шиг

Avatar

Зочин 2023-03-07 202.126.88.120

Эдгээр гэмт этгээдүүдийг авчирч хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл оноож эдлүүлэх хэрэгтэй.Үүн дээр Эрдэнэтийн,Нүүрсний,Хөгжлийн банкны хэргүүдийг үнэн шудрагаар нь шийдвэрлэж улс орныг хохиролгүй болгож чадвал энэ тэмцлийг тууштай дэмжиж энэ засгийн бодлогыг дэмжих болно.Улс орноо авилга албан тушаалын аалзны торны сүлжээнээс ангижруулж чадвал ард олон энэ засгийг цаашид дэмжих нь баараггүй.Ард олны итгэл,улс орны ирээдүй та бүхний гарт бна!!!!!!!!!

Avatar

Огдоо 2023-03-07 192.82.80.9

Жонхуугийн Ганбат, Бат эрдэнэ гэсэн хүмүүс яасан бэ? Энхбаярын Энхтуяа, Хуяг гэсэн хүмүүс яагаад энд бхйхгүй. Худлаа ингэж хэвлэлээр шоудаж жүжиглэдэг ш тээ энэ гар. Авчирсан хорьсон хүн МАН 7 жил эрх барихад нэг ч алга!!!

Avatar

Зочин 2023-03-07 192.82.64.153

Зөв Нямбаатар сайн ажиллаж байгаа өс санасан улсаа худалдагч нар их болож байгаа байх

Avatar

Зочин 2023-03-07 66.181.177.134

chaddag bol hureed ir irgej bga baihdaa

Avatar

Зочин 2023-03-07 43.228.129.100

Наад нөхрүүдийг барьж ялыг нь үрүүлээд, хөрөнгө мөнгийг нь хураагаад улсын орлого болгож байж энэ улс оронд шударга ёс тогтооно. Даруй баривчлах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй

Avatar

Лавлаа 2023-03-07 192.82.77.113

Ингэж их зарлаад байхаар тэд оготны нүх үү орчих байх аа Ер нь ард түмэн ЗГ авилгатай тэмцэх талаар зүгээр суухгүй байгааг мэдэж байгаа байлгүй

Avatar

Зочин 2023-03-07 192.82.76.21

Нүүрсний хамгийн том хулгайч, мухар төмөр зам барьж Монголын хөгжлийг гацаагч жанхуугийн тавиул болох хоёр хулгайчийн нэр хаана сугараад үлдчихэв ээ? Сагсуу ухнын бандага дотор уу? Аль эсвэл хоосон чанга дуутай Данхрушкагийн оймсонд хавчиуулагдчихав уу???

Avatar

lol 2023-03-07 202.21.108.11

peee badamjunaig yallaj bgaa yum uu..mongoliin hamgiin tom buus ni gedgiig ard tumen bugd medne..badamjunaigiin busad huvalznuud ni turiin bolon busad gazar shimegchilen amidardag..tuugeed tuugeed duusahgui..bur husahguil bol urjeed yostoi hetsuu..

Avatar

Зочин 2023-03-07 202.44.213.123

АТГ-т шалгагдаж байхдаа гадагш зугтсан гээд байх юм?! АТГ-ын мөрдөгч нар нь сэжигтэн, яллагдагчид заавал таслан сэргийлэх арга хэмжээ (энэ нь заавал цагдан хорих гэсэн үг биш!) хилийн хориг тавьж байж мөрдөх ёстой шүү дээ?? Гэнэ болгоомжгүйдээ ч тэгээгүй байх шүү??!! Оргодлууд нь маш их мөнгөтэй хүмүүс шүү дээ!?!?!

Avatar

Зочин 2023-03-07 66.181.191.204

mundag shuu

Avatar

зочин 2023-03-07 66.181.184.51

Оюунэрдэнийн Засгийн Газар авилга ,албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байгаа нь харагдаж байна. Амжилт.

Avatar

Зочин 2023-03-07 202.126.89.246

Бадамшунахай , Миеэ нарч Улаанбаатарын газрыг сорчилж зарсан улс даа !!! ха ха ха

Avatar

Зочин 2023-03-07 202.126.89.110

Хамар Н.Энхбаярын төрсөн эмэгтэй дүү, туслах Тулга нар олон жилийн өмнө оргон зайлсан. Тэд нарыг дайчлан баривчлахгүй юм уу?

Avatar

Зочин 2023-03-07 203.23.49.193

батшугартай холбоотой бйадаг ил байгаа дээ

Avatar

Зочин 2023-03-07 192.82.78.169

Зөв дэмжиж бна….

Avatar

зочин 2023-03-07 202.55.191.194

Ард түмнийг хуурах ээлжит шоу эхэлсэн бна

Avatar

хүннү 2023-03-07 202.179.25.162

Нэг л их сүртэй зарлаад эхэлхээр зарим нь Тонга, Науру, Пасхи. Өмнөд Жорж, Солмон гэх мэт хүн цөөн очдог аралруу зугтааж мэднэ. Эдгээр хүмүүс санаатай хэрэг хийж оргон зайлсан учираас толгой дараалан баривчилж олж ир. Зүгээр яриад суух биш маш яаралтай авч ирж метроны тунель ухуул. Улс орондоо гэгч гэсэн хэрэгтэй зүйл хийж үзэг.

Avatar

ИРГЭН 2023-03-07 202.9.46.146

хуулийн байгууллага яагаад энэ хүмүүсийг хилээр гадагш нэвтрүүлсэн юм бэ? тэр зөвшөөрөл өгсөн хүнтэй нь хариуцлага тооцох ёстой ют биш үү? өөрсдөө гаргачихаад одоо авчирна гэж эмгэнэлт жүжиг тавих хэрэг бана уу? хуульдаа яаралтай өөрчлөлт оруулж, чангатга….хилээр гарах боломжийг бүр мөсөн хаа………………

Avatar

Hg 2023-03-07 66.181.189.76

Hogiin gar saihanbilegiig avchir ehner ni unetei baraa zarj ard tumeniig shulj zalilsan mongoor ni bainga gadaad dotood nisdeg gesen

Avatar

zochin 2023-03-07 66.181.178.217

Зөв2, нөгөө цахиур Төмөрийн хэлдэг шиг "Ээдрээтэй утасны үзүүрийг барьсан бол алдахгүйг л хичээ" гэмээр байна

Avatar

зочин 2023-03-07 202.9.40.194

Үнэхээр олж авчраад улсыг хохиролгүй болгочихвол ядарсан эдийн засагтай манай улсад л хэрэгтэй . Хайран хэдэн зуу мянган доллар буруу гараар орсон доо. Одоо тэгээд төрийн албаны шалгуураа чангатгаад жинхэнэ тухайн салбарт олон жил ажилласан туршлага дадлагаас гадна үнэн сэтгэлээр ажиллах хүмүүсийг бүх нөхцөлөөр нь хангаж өгөөд ажлуулбал Монгол улс сайхан болно доо.

Avatar

Зочин 2023-03-07 59.153.115.34

МАН БҮЛГЭЭРЭЭ БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙНЭ. ДАРАА НЬ ТЭРНИЙХЭЭ АРААС ХӨӨЦӨЛДӨЖ АРДУУДАЛ АЖИЛ ХИЙЖ БУЙ ТӨРХТЭЙ ХАРАГДАНА. ЯАЖ ЭНЭ УЛС ОРОН ХӨГЖИЛ ЯРИХ ВЭ.

Avatar

Зочин 2023-03-07 192.82.82.43

Оюун Эрдэнэ Аюурсайханыг дараагийн засгийн хуралдаанаар чөлөөлнө гээд одоог хүртэл чимээгүй.эсвэл ЗГ одоог хүртэл хуралдаагүй байгаа юм уу шудрага дүр исгэгч Оюун Эрдэнээ!!!

Avatar

Зочин 2023-03-07 59.153.112.166

зөв.дэмжиж бна.Бүгпийг нь авчир.муу хулгай нарыг.түнжин толгойлчоод хулгайч байж

Avatar

иргэн 2023-03-07 49.0.178.138

Хууль зүйн сайд прокурорын ажил хийх больё. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцдогоо больё. Оролцмоор байгаа бол бодлогоо тодорхойл, хуулийн байгууллагад зохион байгуулалтын шинэчлэл хий. Тэрнээс гоё сүржин мэдэгдэл сонин биш байна өө.

Avatar

Зочин 2023-03-07 59.153.112.166

чөтгөртэй нийлж бгаад ч хамаагү авлигачдыг дарах хэрэгтэ.битги гоншигно арчаагү юм бэ.тэмцээч2 гнэ.тэмцэхээр болиоч гнэ.арчаагү юм бэ кк

Avatar

Зочин 2023-03-07 192.82.65.9

Нямбаатар үйлдэл болгоноо бараг мэдээ болгодог болохоос ажлаа хийгээд байгаа шинжтэй. За энэ сэтгэгдэл дээр муугаар бичвэл хоригдчих болов уу гэдгээс айдаг болсон байна шт.

Avatar

Зочин 2023-03-07 192.82.82.43

Засгийн газар Засгийн газрынхаа ажлыг хиймээр байна. 5 нь ш ажиллагаа ч гэх шиг.ЗГ газар улс орныхоо хөгжилд , эдийн засагт анхаараачээ. хийх юм олдохгүй байна уу?. Хууль хяналтынхан наад ажиллагаа мажилгаагаа хийдэг юм байгаа биз .Дараа жил ЗГ шүд ажиллагаа хийх юм гэнэ инээдтэй

Avatar

Зочин 2023-03-07 188.162.254.109

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2023-03-07 103.229.123.155

Erguu har malmin z**l haa saihuu yavj baihiin har medrel muutai mal avgacjon

Avatar

Зочин 2023-03-07 45.117.32.5

amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж