Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл /2023.03.07/ өгч байна.
ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна.
Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна.
Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцлаа. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Хоёрдугаарт, өнөөдөр УЕП-т албан бичиг хүргүүлж байна. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, хилээр гарч орохыг нь хориглоод байхад гадаад оронд зорчоод байгаа нь өөр хоорондоо уялдахгүй байгаа учраас "энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ, мөрдөгдөгчийн саналаар иргэд санал хүргүүлээч ээ, гадаад паспортод энэ хүмүүст хөдөлгөөнт хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу" гэх бичгийг хүргүүлж байгаа. УЕП-оос санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг манайд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд дур мэдэж улсын бүртгэлийн байгууллагад тухайн иргэдийн албан болон энгийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй. Гагцхүү, мөрдөгчийн саналыг үндэслэж прокурорын байгууллагаас ирсэн тохиолдолд эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.
Монгол Улс 23 улстай эрх зүйн харилцан туслах гэрээтэй. Эдгээр улсаас харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтүүдийг дахин явуулах гэж байна.
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан бол үлдсэн хүнийг хөх булантад зарласан. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Дээрх хүмүүсийн аль улсад амьдарч буй талаарх ерөнхий мэдээлэл бий. Нэрсийг танилцуулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан.
Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авлига албан тушаалын болон бусад хэргүүдэд эрэн сурвалжилж байна.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор бол Н.Удаанжаргал, өнгөрөгч намар БНСУ чиглэлд явсан юм. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан.
Одоогоор Ч.Сайханбилэг АНУ-д байгаа гэх мэдээлэл бий. Зарим тодорхойгүй хүмүүс бий. Дипломат харилцааны шугамаар гадаад улсын байгууллагатай хамтран ажиллаж байж энэ хүмүүсийг авчрах ажиллагааг зохион байгуулна. Битүүний урд өдөр ЭЦА-ны албан тушаалтнууд Европын холбоонд хэд хэдэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хохирогчоор авах ажиллагааг хийсэн. Тиймээс гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зөвхөн ЭСЯ-ны байранд тэр хүмүүсийг асууж тодруулах ажиллагааг явуулна. Яллагдагчаар татагдсан тогтоолыг танилцуулах төдий хүрээнд ажиллагаа явуулна. Түүнээс биш бид өөрсдөө дайчлан баривчлах ажиллагааг зохион байгуулах хууль эрх зүйн боломжгүй. Эрх зүйн талаар харилцан туслах гэрээтэй орнуудад тэдгээр улсын хууль сахиулагчдаар дамжуулж эдгээр ажлыг хийх боломжтой байна. Энэ хүрээнд тодорхой ажлын төлөвлөгөө мөрдөн шалгах байгууллагуудад гарсан.
Холбоотой мэдээ