Ким Жон Уны дүү АНУ, Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.07-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дүү АНУ, Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Ким Жон Уны дүү АНУ, Өмнөд Солонгосыг сүрдүүлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнөөдөр /2023.03.07/ АНУ болон Өмнөд Солонгосын эсрэг хурдацтай, хүчтэй хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Тэр өнгөрсөн сард Номхон далайг Хойд Солонгосын галын талбай болгоно гэж сүрдүүлж байсан удаатай.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт өргөжиж буйтай холбоотойгоор тэр энэ мэдэгдлийг хийжээ.

Тодруулбал, АНУ Даваа гаригт хамтарсан сургуулилалтдаа зориулж Солонгосын хойгийн зүг В-52 бөмбөгдөгчийг илгээсэн юм. Энэ нь цөмийн хүчин чадалтай бөмбөгдөгч юм. Хоёр улсын арми энэ сарын сүүлээр хамгийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байна.

"Бид АНУ-ын хүчин болон Өмнөд Солонгосын утсан хүүхэлдэйнүүдийн хөдөлгөөнийг нүд салгалгүй ажиглаж байна. Ямар ч цаг үед байсан зохих арга хэмжээг хурдтай авахад бэлэн байна. Тэдний бүхий л үг үйлдэл нь Хойд Солонгосыг ямар нэгэн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэж байна" гэж Ким Ё Жон хэллээ. Тэр төлөвлөсөн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй хэлээгүй ч Хойд Солонгос улс нь болзошгүй заналхийллээс сэргийлэн пуужингийн туршилтыг байнга хийдэг.

Даваа гаригт нисгэсэн В-52 бөмбөгдөгч нь АНУ, БНСУ-ын хамтарсан агаарын сургуулилалтын сүүлийн жишээ юм. Энэ оны эхээр алсын тусгалтай B-1B бөмбөгдөгч онгоцыг хойг руу хэд хэдэн удаа илгээсэн. Эдгээр сургуулилалт нь Хойд Солонгосын түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг нь харуулсан гэж БНСУ мэдэгдсэн билээ. Холбоотнууд Covid-19 болон Умардтай дипломат харилцаагаа бодолцож 2018 оноос хойш сургуулилалтынхаа хэмжээг эрс цөөрүүлсэн. Гэвч Хойд Солонгосын дараалсан пуужингийн туршилтууд нь тэднийг сургуулилалтаа эргээд сэргээхээс өөр аргагүй байдалд хүргэсэн гэж үзэж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж