Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж сүржин нэртэй даржин газар бий. Эл газраас мэдэгдэл хийж, албан байгууллагуудад торгууль тавьдаг хэдий ч торгуулиа төлж байгаа нь хэд вэ. Мах, сүү, төмс, шатахуун, дэвтэр, цемент, эм тариа гээд торгохгүй аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүн гэж байхгүй. Өмнөх өдөр нь торголоо шүү гэж хэлж, сануулж байгаад л торгоно.
ШӨХТГ-аас хоёрдугаар сарын 28-ны өдөр “Юнивишн” компанид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх 1,163,740,176 төгрөгийн торгууль ногдуулсан. Учир нь гэр хороолол, орон сууцанд ялгавартай үнэ тогтоосон гэж үзсэн.
Үүнтэй холбоотойгоор Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав өөрийн сошиал хаягаар дамжуулж “Орон сууц болон гэр хороололд шилэн кабелийн үйлчилгээ үзүүлэх зардал ялгаатай байдаг. Бид алдагдалд орохгүйн тулд гэр хороололд үйлчилгээгээ зогсоох, эсвэл торгуулахгүйн тулд адил үнэтэй болгохоор орон сууцны айлуудад үзүүлж буй үйлчилгээнийхээ үнийг 4000 төгрөгөөр нэмэх хэрэгтэй болоод байна. Хувийн хэвшил, хэрэглэгчээ хохироосон шийдвэрээ эргэж харахыг хүсье” гэж байр сууриа илэрхийлжээ.
Хэрвээ “Юнивишн” компани дээрх шийдвэрээ хэрэгжүүлж эхэлбэл гэр хорооллын хэрэглэгч Юнивишнгүй болж эсвэл орон сууцны хэрэглэгч илүү үнэ төлж хохиррхоор болж байгаа юм.
Мөн “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн гуравдугаар сарын 2-ны өдөр “Мөнгө ба инфляци” сэдвээр олон нийтэд лекц уншсан билээ. Лекцийн үеэр гурилын үнээ нэмж байгаагаа зарласан. Үүний шалтгаан нь ШӨХТГ-аас ажлаа хийсний төлөө намайг торгосон. Тиймээс торгуулиа төлөхийн тулд бүтээгдэхүүний үнээ нэмэхээс өөр аргагүй болсон гэсэн юм. Тэрбээр “ШӨХТГ гэдэг чинь нэг нь нөгөөгөө ална гэсэн байгууллага шүү дээ. Нэг нь хэрэглэгч, нөгөө нь өрсөлдөөн. Аль нэгийг нь сонгох ёстой байгууллага юм. Хэрэглэгчээ сонгож, өрсөлдөөнийг байхгүй болгоно гэсэн санаа бий. Тиймээс дараагийн лекцээ “Өрсөлдөөн үү, Хэрэглэгч үү” сэдвээр тавина. Намайг чи гурилын үнээ үндэслэлгүй нэмж, ашиг олсон гэж торгосон. Би үүнийг ойлгохгүй байгаа. Ашиг хийлээ гээд торгоод байгаа юм уу. Мөн хэрэглэгчийг хохироож хууль бус арга хэрэглэсэн гэсэн. Хэрэглэгчийн зүгээс миний шахалтаар манай компанийн гурилыг аваагүй. Өөрийнхөө сонголтоор авч байгаа шүү дээ. Хэн ч хүчлээгүй, үнэтэйг нь авах уу, хямдыг нь авах уу гэдэг таны өөрийн сонголт. Гэвч “Шударга бусынхан” намайг торгосон. Миний торгуулийн мөнгийг хэрэглэгч та бүхэн л төлнө. Манай компанийн нөат, ашгийн татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хэн төлөх юм. Эцэстээ энэ бүхэн хэрэглэгчийн нуруун дээр л очно шүү дээ” гэж ярьсан юм.
Мөн 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр ШӨХТГ-аас “Номин сүлжээ” дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно гэж мэдэгдэж байсан. Учир нь “ Номин сүлжээ” дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг ч бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, Оргил худалдааны төвд 3650 төгрөгөөр зарагдаж байсан ундаа “Номин сүлжээ” дэлгүүрт 3900 төгрөгийн үнэтэй байжээ. Харин тухайн үед “Номин сүлжээ” дэлгүүрийн зүгээс, манай дэлгүүр тухайн ундааг 3900 төгрөг болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгсөн байдаг.
ШХӨТГ-аас Орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-0 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн арилжааны банкнууд хэрэглэгчийг хохироосон тул 20 сая төгрөгийн торгуулийг 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр ногдуулсан аж. Үүнээс өмнө ШӨХТГ-аас нэр бүхий шатахуун, импортлогч, борлуулагч 26 компанийг торгохоо мэдэгдэж байсан.
ШӨХТГ-аас компаниуд хэдэн төгрөгийн торгуулийг баттайгаар төлсөн гэдгийг эргээд иргэдэд мэдээлдэггүй. Мөн хэрэглэгчийн хохирсон хохирлыг барагдуулах талаар дорвитой ажил хийхгүй байна. Учир нь тухайн байгууллагыг торгосон ч иргэдийн хохирол барагдахгүй юм.
ШӨХТГ-ын эрхэм зорилго нь Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино гэж байдаг. Тэгвэл ШӨХТГ нь эрхэм зорилгоосоо хазайж чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг шударга бус торгуулиар хаах оролдлого хийж байна. Зах зээл дээр зарагдаж буй ижил төрлийн бараа бүтээгдэхүүн ялгаатай үнээр худалдаалагдаж болох юм. Нэг төрлийн бараа бүтээгдэхүүн олон газар худалдаалагдаж байдаг тул хэрэглэгч үнийн сонголт дээрээ тулгуурлан хаанаас авах нь өөрийн шийдвэр юм.
Г.ХУЛАН
Зочин 2023-03-07 202.55.188.36
Ерөнхийлөгчийн хүнсний хувьсгалыг алтан тариа гардан хэрэгжүүлнэ үнээч өсгөнө
Зочин 2023-03-07 59.153.114.40
Юнивижн бол үнээ нэмчихээд ард түмнийг даапаалаад л, үйлчилгээ нь улам муудаад байж л байна.
Зочин 2023-03-07 211.216.14.39
Новшнуудыг торгоод бай. Үнээ хэд хүртэл нэмдэг юм бна харья л даа.
иргэн 2023-03-07 203.23.49.193
алан тарианы цэнгүүний захиалгаар бичсэн байна. хэ хэ
иргэн 2023-03-07 202.9.46.3
шадар сайд Амарсайханы хариуцсан салбар. Хийж байгаа ажил нь сонгуульд бэлдсэн шинжтэй, өөр ямар ч зорилгогүй
Зочин 2023-03-07 103.212.116.112
Тэр ашиг олсон байгууллагыг торгох нь зөв тэгэхдээ торгуулийг илүү төлсөн хэрэглэгчиддээ буцааж олгох замаар шийдэх хэрэгтэй . Тавьсан торгуулийнхаа хэмжээгээр тодорхой хугацаагаар үнийг буулгадаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ингэвэл илүү төлсөн болон ашиг олсон 2 хэнхэндээ шудрага болно. Шууд торгууль төлөхөөр хэрэглэгч бид давхар давхар хохирч бна. Өмнө илүү үнээр авч нэг хохироод торгуулиа төлөх гэж үнээ нэмсэний дараа дахин авч давхар хохирч бна. Тэгээд нэмэгдсэн үнэ Монголд хэзээч буудаггүй
шог 2023-03-07 66.181.165.180
Татан буулга, хэнд ч хэрэгггүй хоолны савнууд, бидний татвараар цалинжина
Зочин 2023-03-07 202.21.113.66
Том жижиг гэлтгүй торгоод явчихдаг газар даа. жижиг дэлгүүр, үйлчилгээний газрууд бол маргах ч чадалгүй торгуулиад өнгөрдөг. Бизнесийнхнийг дэмжиж биш торгож мөнгө олдог засаг болсон юм уу даа.
Зочин 2023-03-07 103.136.254.8
Тэнэг ард түмэн, тэнэг төр 2 нийлээд хөдөлмөрлөж байгаа хэдийгээ торгоод халамжаа тавиад л авлигаа идээд л. гоё шүү
иргэн 2023-03-07 66.181.181.145
Энэ хэдэн Хуулинд захирагддаггүй Монополь компаниуд ШӨХТГ-ын тавьсан Торгүуулийг эсэргүүцэж эргээд Торгуулиа иргэдээс эргүүлж авч Иргэдийг хохирооодог байдлыг Тар гэж байдаг бол таслан зогсоож Арга хэмжээ авмаар,
Зочин 2023-03-07 103.212.116.112
Энэ байгууллагыг татан буулгавал таарна . Торгоно хаана гэхийн оронд хэрэглэгчид бараа бүтээгдхүүний чанар сүлжээ дэлгүүрүүд дэх үнэний харьцуулалт чанарын талаар мэдээ мэдээлэл өгдөг ийм л ажил хийвэл таарна. Алтан тариа Юнивешний зөв ш дээ. Аль эрт зараад ашиг орлогоо тооцоод татвар хураамжаа төлсөн хойно торгууль тавихаар ирээдүйд олох орлогоосоо торгуулиа төлөх болно. Ингэхийн тулд бараа бүтээгдхүүний үнэнд шингээж хэрэглэгч бидний цалингийн хэдэн төгрөгнөөс авна. Чи ч төлнө би ч төлнө
Зочин 2023-03-07 192.82.64.153
Ёстой нэг хэрэггүй төсвийн мөнгөөр тоглож буй хэдэн хүн наана чинь байдаг байх ер сайн юм сонсогддоггүй шүү дээ юмны үнэ нэмэгдэж л байдаг тэд байгаа үгүй нь мэдэгддэггүй