Иран: Эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ | News.MN

Иран: Эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ

Иран: Эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ

Иран: Эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ

"CNN" агентлаг өнгөрсөн сард Иран дахь эрүү шүүлтийн нууц төвүүдийг илрүүлжээ. Энэхүү нууц төвүүдийн сүлжээг шалгахыг АНУ-ын сенаторуудын хороо НҮБ-д уриалав. Олон тооны нууц хорих төвийг илчилсэн нь Иран улс үймээн самууныг дарахын тулд ард түмнээ тамлахад бэлэн байгааг харуулж байна гэж АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороо мэдэгдлээ.

"Эдгээр нууц төвийг илрүүлсэн нь Ираны харгис хэрцгий дэглэмийн хамгийн сүүлийн жишээ юм. Олон улсын хамтын нийгэмлэг өөрийн иргэдээ тамлан зовоож байгаа Тегерантай хариуцлага тооцох хэрэгтэй" гэж Сенатын гадаад харилцааны хороо албан ёсны хаягаараа жиргэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл өнгөрсөн арваннэгдүгээр сард Иранд бие даасан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн.

Уг мөрдөн байцаалтаар эсэргүүцлийн жагсаалыг дарахын тулд зүй бусаар авирласан нотлох баримтыг цуглуулжээ. "CNN"-ийн Олон улсын мөрдөн байцаах алба өнгөрсөн сарын сүүлээр нууц хорих газруудын талаар мөрдөн байцаалтын дүнг нийтэлж, 30 гаруй далд шоронг ил болгосон. Уг шоронгуудад хоригдогсод асар хүндээр эрүүдүүлдэг. Тодруулбал, цахилгаанд цохиулах, хумсыг нь хуулах, хүлэх, зодох, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэрэг үүнд багтана.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн үнэн үнэн 2023-03-07 192.82.90.97

Барууныхныы шаалтуур мэдээлэл

Avatar

Зочин 2023-03-07 64.119.21.184

жинхэн янаглал, яргалал АНУ ын кубын гуантамод байдаг гэдгийг хүн болгон мэдэх байхаа.Яргалал үйлдэж хүний толгой дээр шээсэн асуудал яригдаж байсан даа

Avatar

бат 2023-03-07 192.82.64.147

жинхэнэ тамлах төвүүд америкд зөндөө байг
аа

Avatar

зочин 2023-03-07 202.21.120.66

хэтрүүлнэ гэхэд арай юм тэгэж яргал байгаагийн нүдээрээ үзэж харсан хүн байгаа юмуу Исламд харин ч хүнийг тамлан зовоосон хүн нөгөө ертөнцөд мөнхийн тамд унана гэж сургадаг юм хүчин нтр бол байж боломгүй зүйл

Avatar

Зочин 2023-03-07 103.136.254.8

хэхэх бас хэтрүүлгэ бас орсон бна.

Avatar

Зочин 2023-03-07 202.21.124.102

Нэг хүний даарангуйлал тогтвол лада байна уу буда байна уу хамаагүй ийм л юм болж байгаа юмдаа. Иймд ардчилал хэрэгтэй гээд байгаа нь тэр

Avatar

Бадарч тахар 2023-03-07 103.57.92.170

Лалууд чинь их харгис хүмүүс байдаг юм ! Бэлгийн хүчирхийлэл бол юу ч биш цай уухтай л адил зүйл ! шорон дотор нь чулуугаар цохих цаашлавал чулуугаар цохиж а**х шийтгэл нь их байдаг юм чулуу их овоолчихсон байдаг гэсэн !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж