Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр -13…-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -10…-12 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна. |
зочин 2023-03-07 202.21.100.210
Чогсом 5 цагийн өмнө 202.179.24.223
Анхны түүх нь бол арай өөр. Нью-Йоркийн биеэ үнэлэгчид далайчидын цалинг нэмэгдүүлэх гэж жагссан байдаг. Европ болон бусад газраас ирсэн онгоцууд тэнд очдог байв. Далайчидын цалинг өгөөгүйгээс биеэ үнэлэгчид тэдэнтэй хамт жагссан. Сүүлд нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд хоолны сав барьж жагссан. 1908 онд Германы социал демозратч эмэгтэй Клара Цеткин Копенгөгенд болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн 8-р конгресст энэ өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгөалах өдөр болгохыг ур