Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй | News.MN

Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон улсын тэмцлийн өдөр гэхээсээ илүү баярын өдөр болон заншжээ. Тэртээ 100 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцөлөө сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн нэрийдэж дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэн иржээ.

Тус баярыг тэмдэглэдэг болсон шалтгаан болон түүхэн баримтаас дурдвал, 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотод нэхмэлийн ажилчид шударга бус хөдөлмөрийн нөхцөл, эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсжээ. Энэ бол эмэгтэйчүүдийн ажлын өдрийг богиносгож, зохистой цалин хөлс авахыг уриалсан анхны зохион байгуулалттай ажил хаялт байсан юм. Мөн 1908 оны гуравдугаар сарын 8-нд зүү үйлдвэрлэдэг эмэгтэй ажилчид хүүхдийн хөдөлмөр, хөлсний цехийн ажлын нөхцөлийг эсэргүүцэж, эмэгтэйчүүдийн сонгох эрхийг шаардан Нью-Йорк хотын зүүн бүсэд жагсаж байжээ. Тиймээс 1910 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 8-ний өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг болсон билээ.

Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгий зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байгаа эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог. Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар бүх нийтийн амралтын өдөр болгон үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 31 жил болж байна.

Энэ өдрийг зарим оронд эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг бол зарим орнуудад эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-03-06 202.21.100.210

БНСУ-ын анхны трансжендер цэрэг гэртээ нас баржээ.

Тэрээр цэргийн алба хааж байхдаа хүйсээ солиулах мэс засал хийлгэснийхээ төлөө өнгөрсөн оны нэгдүгээр сард армиас хөөгдөж байсан билээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, Бюн Хи Согийн үхлийн шалтгааныг тодруулж байгаа гэнэ. армиас хөөх шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаж байсан ба мөн оны долоодугаар сард цэргийн албанд буцаж орох түүнийг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна.

Avatar

Зочин 2023-03-06 202.179.24.223

NO MONEY NO HONEY гэдэг үг эндээс үүдэлтэй.

Avatar

Чогсом 2023-03-06 202.179.24.223

Анхны түүх нь бол арай өөр. Нью-Йоркийн биеэ үнэлэгчид далайчидын цалинг нэмэгдүүлэх гэж жагссан байдаг. Европ болон бусад газраас ирсэн онгоцууд тэнд очдог байв. Далайчидын цалинг өгөөгүйгээс биеэ үнэлэгчид тэдэнтэй хамт жагссан. Сүүлд нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд хоолны сав барьж жагссан. 1908 онд Германы социал демозратч эмэгтэй Клара Цеткин Копенгөгенд болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн 8-р конгресст энэ өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгөалах өдөр болгохыг уриалсан түүхтэй.

Avatar

Зочин 2023-03-06 202.44.213.123

Яг үнэн түүх нь бол энэ л дээ!! Манайхан 1-рт, 70 жил Зөвлөлт Оросын заавраар явахдаа дасал болсон зуршлаасаа татгалзах дургүй учраас, 2-рт, угаас баяр ёслолд нугасгүй учраас нэг ч гэсэн өдөр ажил хийхгүй амарч баывал цаад жинхэнэ учир утга падгүй улс!! Усан цэргүүд я***н хэргэлэчихээд цалин буухгүй байна гээд зээлээр хусад байсан учраас янханууд нь 1857.03.08-нд Нью-Йоркт жагсаал хийсэн нь түүхэн үнэн!!!

Avatar

Зочин 2023-03-06 202.21.124.69

Яг үнэн . Янхнууд мөнгө өгөхгүй байна гэж жагссан өдрийг энхрий хайрт ах нь эмэгтэйчүүдийн өдөр болтол нь толгойг нь угаасан байхад манай оркууд ч бас мэддэггүй,

Avatar

Зочин 2023-03-06 66.181.177.134

odoo ene ni hedreed femnism bolson bur suuld emegtei huuhduud uein bandi naraa chimgej zodoj chi zodvol heregten bol bi bol bolno gej gelsen bgaam estoi heleh ug oldohguu bna

Avatar

Зочин 2023-03-06 192.82.83.148

Биеэ үнлэгчид ажлын нөхцөлөө сайжруулна гэж жагссан гэдэг

Avatar

Зочин 2023-03-06 192.82.72.20

Англи эх дээрээ бол биеэ үнэлэгчид усан цэргүүдийн эсрэг жагссан гэж бий. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр л дөө. гэтэл эмэгтэйчүүд маань баярын өдөр болгоод байх юм.

Avatar

зочин 2023-03-06 103.212.119.99

Мартын 8-ыг Орос, Монгол хоёроос бусад оронд тэмдэглэх байтугай, мэддэг ч үгүй шүү дээ. Энэ ч бас нэг нийлэж архидах шалтгаан л даа. Бүх нийтээр амардагийг болиулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-03-06 103.140.11.217

орост ч нэг сүржигнэдэггүй. дэлхий дээр цор ганц монголчууд л маш сүртэй, хөөрцөглөн тэмдэглэцгээдэг.

Avatar

Зори 2023-03-06 103.9.90.130

БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид 1955 оны зургадугаар сарын 8-ны өдөр Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн тухай 137 дугаар зарлиг гаргажээ. Ингэж Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг анх тэмдэглэснээс хойш 67 дахь жилтэйгээ золгож байна

Avatar

Зочин 2023-03-06 103.212.118.24

Би 1951 онд сумын төвд Мартын 8 тэмдэглэхийг мэднэ. Манай эмээ 1886 онд төрсөн хүн байсан, энэ жагсаалыг шаазангийн үйлдвэрийн ажилчид хийсэн юм гэнэлээ гэж ярьж байсан бодвол өмнө нь тийм яриа таниулга сонссон , бас ямар нэг байдлаар тэмдэглэхий нь биеэр үзсэн байж таарах бизээ.

Avatar

Зочин 2023-03-06 103.212.118.24

Юун 1955, 1992 байхав дээ, манайд өнгөрсөн зууны 40-өөд оноос л тэмдэглэсэн болов уу !

Avatar

Зочин 2023-03-06 86.94.146.236

архи уудаг баяр биш ш дээ.

Avatar

Зочин 2023-03-06 202.179.24.115

Мөн ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж