Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Мартын 8-ныг тэмдэглэх болсон нь 1857 оны жагсаалаас үүдэлтэй

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон улсын тэмцлийн өдөр гэхээсээ илүү баярын өдөр болон заншжээ. Тэртээ 100 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалах, ажлын нөхцөлөө сайжруулах, сонгуульд санал өгөх эрхийнхээ төлөө жагсаж эхэлснээс энэхүү өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн нэрийдэж дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэн иржээ.

Тус баярыг тэмдэглэдэг болсон шалтгаан болон түүхэн баримтаас дурдвал, 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Нью-Йорк хотод нэхмэлийн ажилчид шударга бус хөдөлмөрийн нөхцөл, эмэгтэйчүүдийн тэгш бус байдлыг эсэргүүцэн жагсжээ. Энэ бол эмэгтэйчүүдийн ажлын өдрийг богиносгож, зохистой цалин хөлс авахыг уриалсан анхны зохион байгуулалттай ажил хаялт байсан юм. Мөн 1908 оны гуравдугаар сарын 8-нд зүү үйлдвэрлэдэг эмэгтэй ажилчид хүүхдийн хөдөлмөр, хөлсний цехийн ажлын нөхцөлийг эсэргүүцэж, эмэгтэйчүүдийн сонгох эрхийг шаардан Нью-Йорк хотын зүүн бүсэд жагсаж байжээ. Тиймээс 1910 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 8-ний өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг болсон билээ.

Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгий зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрд өрнөж байгаа эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог. Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар бүх нийтийн амралтын өдөр болгон үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 31 жил болж байна.

Энэ өдрийг зарим оронд эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг бол зарим орнуудад эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэдэг байна.

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж