Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ | News.MN

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельги хүлээн зөвшөөрчээ

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Бельгийн засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Бельги нь манай улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн Европын холбооны анхны улс болсон юм. Мөн Недерланд, Люксембург улсуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна гэж Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлсэн.

Тэгвэл олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын гишүүн орноос олгожээ. Уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын иргэнд дараах баримт бичгийг үндэслэн үнэмлэх олгодог аж. Үүнд:

  • Хүсэлт
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэх, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
  • Олон улсын жолоочийн үнэмлэхийн үнэ төлсөн баримт буюу нэг жил нь 20 мянган төгрөг, хоёр жил нь 40 мянган төгрөг, гурван жил нь 60 мянган төгрөг тушаасан баримтыг бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: ГХЯ

Н.Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-06 66.181.161.39

1009989796959493929109

Avatar

Зочин 2023-03-06 150.129.141.210

тэгээд энэ нь ямар ач холбогдолтой юм. Хэдэн монгол жилд Бельги явдаг билээ. Хэдэн Монголд Бельгийн виз өгдөг билээ.

Avatar

иргэн 2023-03-06 103.229.120.153

Өөрсдийгөө хөөргөөд байгаа ч юм биш манайхан яг мотоспортын тамирчин шиг уран жолооддог. Түгжрэл, нарийхан зогсоол, орон зайн баримжааг алдахгүй.ккк дүрмээ яс баримталбал манайхан сайн даанч дүрмээ мэддэг биелүүлэхийг хүсдэггүй байнга зөрчил гаргана. За тэр уусан үедээ жолоодохыг эрс болих хэрэгтэй.

Avatar

DSS 2023-03-06 86.99.41.180

Дэлхий дахинд даяршил эрчтэй хүчээ авч байгаа энэ цаг үед гадаад харилцаагаа одоо байгаагаасаа 50-100 дахин илүү өндөр түвшинд өргөжүүлмээр байна. Ганц яам багадаад байна.

Avatar

Зочин 2023-03-06 202.21.127.142

17 -н жилийн өмнө монголын жолооны үнэмлэхийг германд хүлээн зөвшөөрөөд л байсан ш дээ. Би үзүүлээд машин барьдаг л байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж