Хятадын археологичид 3500 жилийн өмнөх амьтдын ясаар хийсэн хос тэшүүр олжээ. Өмнө нь Европт ийм олдвор олдож байсан ч энэ нь Ази дахь хамгийн эртнийх нь болов. Өвөрмонголын хойд хэсгийн Хөлөнбуйр хот дахь эртний булшнаас малтлагын явцад хос тэшүүрээс гадна ваар, ясан сум, морины толгой зэрэг бусад олдворыг олжээ.
Хос тэшүүрийг Хүрэл зэвсгийн эхэн үеийн монголчууд ашиглаж байсан гэж үзэж байна. Тэшүүрийг бугын ясаар хийсэн байв.
Үүнээс өмнө тэшүүрээр гулгах спортыг 3000 орчим жилийн өмнө Финландад анх нээсэн гэж үздэг байв. Дээрх олдвор олдсоноор тэшүүрийн спорт Европт биш Азид үүсч, мөстсөн гол, нуурууд дээгүүр тээвэрлэлт болон ан хийх зорилгоор ашиглагддаг байсан байх магадлалтай болов. Түүнчлэн уг олдвор нь хүн төрөлхтөний нүүдлийн загварыг судлахад маш чухал нээлт болсныг эрдэмтэд онцолж байна. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн хэв маягийг дээрх олдворуудаас олж харж болохыг тэмдэглэжээ.
Гаотайн туурь нь МЭӨ XVI-XV зууны үед хамаарах аж. Дээрх булшнуудыг 2019-2022 оны хооронд археологичид цэвэрлэж, задлан шинжилж, хамгийн том, хамгийн өндөр стандарттай гэж дүгнэжээ. Хамгийн сайн хадгалагдсан Хүрэл зэвсгийн үеийн чулуун булшны архитектурын үлдэгдэл Шинжаан, тэр байтугай Евразийн бэлчээрийн нутгаас олддог.
ЭХ СУРВАЛЖ: IFL SCIENCE, INTERESTING ENGINEERING
Холбоотой мэдээ