Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 5.17, 5.18, 6.8.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
А. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:
- Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр:
1.1. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэшсэн, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан;
1.2. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх;
1.3 сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
1.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
1.5. Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүү, аудитын байгууллагад ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;
1.6. Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно;
1.7. Үнэт цаас, хөрөнгө оруулалт, аудит, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх (олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно).
- Хуулийн чиглэлээр:
2.1. Эрх зүйч мэргэжилтэй, хуульч цолтой /хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хуульчийн гэрчилгээтэй/, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн эрх зүй, компани, арилжааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, тус чиглэлээрээ 15-аас доошгүй жил ажилласан;
2.2. Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, туслалцаа, өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажилласан, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, удирдах ажлын туршлагатай байх;
2.3. сүүлийн 8-аас доошгүй жил томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
2.4. 3-аас доошгүй бизнесийн төсөлд хамтран оролцож амжилттай хэрэгжүүлсэн байх;
2.5 Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
- Уул уурхайн чиглэлээр:
3.1 Геологи, уул уурхайн ашиглалт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Зөвлөх инженер, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
3.2. сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай эсвэл томоохон төслийн Удирдлагын багт ажиллаж байсан, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан байх;
3.3. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
3.4 Уул уурхайн чиглэлээр үндсэн орд ашиглаж олборлох үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
3.5 Уул уурхайн томоохон төсөл, үндсэн ордод геологи судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай бол давуу тал болно;
3.6 Уул уурхайн салбарт төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Хөрөнгийн удирдлагын чиглэлээр:
4.1 Бизнесийн удирдлага, эдийн засаг, хөрөнгийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тус чиглэлээр 15-аас доошгүй жил ажилласан байх;
4.2. Үнэт цаас, хөрөнгө оруулалтын мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхтэй байх /олон улсын мэргэжлийн шалгалт өгч эрх авсан бол давуу тал болно/;
4.3 Сүүлийн 8-аас доошгүй жил бизнес эрхэлсэн туршлагатай, үүний 5-аас доошгүй жил гүйцэтгэх удирдлагын багт ажилласан;
4.4. 3-аас доошгүй бизнесийн төсөл хариуцан хэрэгжүүлж, амжилттай хөрөнгө оруулалт татсан байх;
4.5 Хөрөнгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай байх;
4.6 Олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байсан туршлагатай (Ажиллаж байсан хугацаандаа хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлсэн) байвал давуу тал болно;
4.7 Уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах санхүүжилт олох асуудлаар хэлэлцээ хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:
- 1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, ажлын туршлагатай байх.
- Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн болон хувийн аливаа нэг холбоогүй байх;
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд, төрөл, садангийн холбоогүй байх;
- Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон нэгдлийн бусад оролцогчдод эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхэлж байгаагүй байх;
- компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх.
- Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй байх;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх;
- Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
- Эрдэнэс Монгол нэгдлийн оролцогч компани, харьяа үйлдвэрийн газарт ажилладаггүй байх;
11.Гадаад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
- Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх:
- Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
- Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цаг хүртэл Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Моннис тауэр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн байр, 14-06 тоот өрөөнд хүлээн авна.
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
- Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй зөвхөн холбоо барина.
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
ЗАСАГЛАЛ, НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
Холбоотой мэдээ