2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 478,841,945 төгрөгийн үнийн дүн бүхий 3,200,645 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Стандарт ноос ХК (ALI +14.78%), Стандарт проперти групп ХК (BBD +14.49%) болон Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -14.82%) болон Эрдэнэс сольюшинс ХК (AMT -13.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 46,220 ширхэг нэгж эрхийг 14,019,837 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,960,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.58 хувиар буурч, 39,425.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,004,154,554,772 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ