ОХУ-ын нөөцийн цэргүүд зэвсэг техникийн хомсдолоос болж улаан гараараа хүрз барин тулалдаж байгааг Их Британийн Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. Цэргүүд буу, хүрзнээс өөр зүйлгүй тулаанд орох тушаал авсныг тус яам хамгийн сүүлийн тагнуулын тайландаа дурдав.
“MPL-50” гэх энэ хүрзийг 1869 онд зохион бүтээсэн бөгөөд үүнээс хойш бараг өөрчлөгдөөгүй аж. Үхлийн аюултай гэж нэрлэгддэг энэ хүрз нь Орос улсад домог яриа шахуу болсон зүйл юм.
Сүүлийн үеийн нотлох баримтуудаас харахад Украинд ойрын тулаан нэмэгдэх болжээ. Энэ нь орос цэргүүд зэвсгийн хомсдолтой байгаа учир ихэвчлэн явган цэргүүд довтолгоонд орж буйтай холбоотой.
Дайны судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэнээр Оросын цэргүүд Бахмут хотод байр сууриа ахиулаад байна. Бахмут нь дайны өмнөхөн 75 мянган хүн амтай байсан бол өдгөө 4000 орчим хүн оршин суудаг. Тус хотыг эзэлж авлаа гэхэд Оросын армийн хувьд сүүлийн саруудад тохиогоогүй ховор амжилт болно. Гэхдээ хотын стратегийн ач холбогдол нь эргэлзээтэй юм. Украины арми сүүлийн 24 цагийн дотор Донбассын зүүн хэсэгт 100 гаруй халдлагыг няцаажээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ