"Арилжааны банкаар дамжсан 2542 зээлийг хэлэлцэнэ"

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

"Арилжааны банкаар дамжсан 2542 зээлийг хэлэлцэнэ"

"Арилжааны банкаар дамжсан 2542 зээлийг хэлэлцэнэ"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2023.03.06/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ дагуу гурав дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгье. Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан. Гурав дахь удаагийн сүүлийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно. Сонсгол МҮОНРТ-ээр шууд дамжуулна. Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг ярина.

Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана.

Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийсэн. Тэгэхээр Хөгжлийн банкны мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Нийт 3280 хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина. Нийт дүнгээр нь ярих юм.

Арилжааны банкаар дамжуулсан 2542 зээлийн асуудлын хүрээнд ямар асуудлыг ярих вэ?

  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151,
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168,
  • Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох 57 ,
  • Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийн 888,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийг дамжуулан зээл олгосон 406,
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11,
  • Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих 18,
  • АСЕМ вилла цогцолбор хотхон, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15,
  • Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1,
  • Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацаааны 93 төсөл
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон 2018 оны ноолуур хөтөлбөрийн 18 төсөл
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл
  • Ноолуур хөтөлбөрийн 2020 оны 47 төсөл
  • Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд цар тахлын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл
  • Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2021 онд олгосон 5 төсөл гэсэн нийт 2542 зээлдэгчидтэй холбогдох 1.6 их наяд төгрөгийн төслийг хэлэлцэнэ.

Хөгжлийн банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, "MCS" группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, "Буян" компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудна гэв.

Нийт хоёр хянан шалгагч, долоон шинжээч ажиллаж байгаа аж. Гурав дахь удаагийн хяналт шалгалт өргөн хүрээнд болж байгаа учраас нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй . Хоёр шинжээчийг улс төрд нөлөө бүхий этгээдтэй хамааралтай гэж үзсэн учраас сольсон гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж