Хятадын ерөнхий сайд Ли Көцян улс төрөөс явлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

Хятадын ерөнхий сайд Ли Көцян улс төрөөс явлаа

Хятадын ерөнхий сайд Ли Көцян улс төрөөс явлаа

Хятадын дарга Ши Жиньпиний дор 10 жил ажилласан Ли Көцян төрийн зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалаас буулаа. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн жолоог атгалцсан чадварлаг улстөрч Ли Көцяныг Ши Жиньпин өөртөө үнэнч нэгнээр сольж байна.

Ли Көцян тэтгэврийн нас нь болсон гэх шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын их хурлаар улс төрийн хүчирхэг бүлэглэл болох Улс төрийн байнгын хорооноос хасагдсан. Өмнө нь тэрбээр намын хоёр дахь эрх мэдэлтэй нэгэн байсан. Тэр хувь хүнийхээ хувьд болгоомжтой, чадварлаг, ухаалаг боловч хүнд сурталтай нэгэн гэдгээрээ алдартай байв.

Бээжин хотын их сургуульд хууль, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгссөн Ли Көцян нь 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын үед нэр нөлөөгөөр биш өөрийн хичээл зүтгэлээр улс төрд хөл тавьсан юм. Улмаар 1990-ээд онд Хэнань мужийн захирагчаас улс төрийн карьераа эхлүүлж, намын нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшсэн. Мөн баруунд боловсрол эзэмшиж, нээлттэй либерал үзэлд суралцсан, англи хэлтэй үеийнхний төлөөлөл. 

Өчигдөр эхэлсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлаар ирэх таван жилд шинэ Ерөнхий сайдаар удирдуулах төрийн дээд албан тушаалтнуудын шинэ бүрэлдэхүүнийг нэмж сонгож, батлах юм. Тус хуралд 3000 гаруй төлөөлөгч оролцохоор Бээжин хотноо хураад байна.

Ли Көцяны оронд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдаар Ли Цян яригдаж буй. Тэрбээр Ши Жиньпинийг мужийн захирагч байхад удирдлага дор нь ажиллаж байсан нэгэн бөгөөд цар тахлын үеэр Шанхайд хатуу хөл хориог авч хэрэгжүүлснээр олонд танигдсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж