ХААН Банкны ажилтнууд гэр болон оффисоос хослуулж ажиллана

ХААН Банкны ажилтнууд гэр болон оффисоос хослуулж ажиллана

ХААН Банкны ажилтнууд гэр болон оффисоос хослуулж ажиллана

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явж, аз жаргалтайгаар ажиллах боломжийг ажил олгогчийн зүгээс бүрдүүлнэ гэдэг юу юунаас илүү том дэмжлэг билээ. Тэгвэл 6500 гаруй ажилтантай, үндэсний томоохон ажил олгогч ХААН Банкны удирдлагууд шинэ оны эхнээс нэгэн үлгэр жишээ шийдвэрийг төв оффисынхоо хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ.

Ер нь ХААН Банк ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах, хөдөлмөрийн харилцааны шинэ чиг хандлагыг цаг үетэйгээ уялдуулан нэвтрүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлдэг. Тэгвэл энэ удаад төв оффис болох ХААН Банк цамхагт байрлан ажилладаг газар, нэгжүүдийн дунд судалгаа явуулж, зайнаас ажиллах боломжтой ажилтнуудыг тодорхойлон оффисоос ажиллах ажилтныг хамгийн ихдээ 70 хувьд барих зарчмаар хуваарилалт хийн ажиллуулж буй юм. Ингэхдээ ажлын байруудыг дотор нь ангилан бүрэн зайнаас ажиллах боломжтой, зарим үед зайнаас, зарим үед оффисоос, бүрэн оффисоос ажиллах зэргээр ялган ХААН Банкны ажилтны ажлын уян хатан зохицуулалтын тухай журам баталж, тус журмын дагуу холбогдох зохицуулалтыг хийж байна.

Өөрөөр хэлбэл, ажилтнууд уян хатан байдлаар буюу зайнаас, гэрээс, холимог нөхцөлөөр ажиллах боломжийг бүрдүүлсэн бөгөөд ХААН Банк цамхгийн 12-20 хүртэлх давхруудыг дундын оффис (Shared office) хэлбэрээр ашиглаж эхлээд буй.

Тус журмын дагуу ажилтнууд:

  • Ажил эхлэх цагаа 07:00-11:00 цагийн хооронд уян хатан байдлаар сонгох
  • Ажилтны долоо хоногт ажиллах цагийг 32 цагаас хэтрүүлэхгүй байдлаар бүтэн бус цагийн зохицуулалт хийх
  • Зайнаас, гэрээс болон оффисоос ажиллах боломжтой болсон.

Зайнаас болон хосолмол байдлаар ажиллах нь тухайн ажилтанд болоод байгаль орчин, нийгэмд тодорхой эерэг үр дүнг авч ирэх давуу талтай юм. Үүнээс дурдвал:

  • Ажилтнууд ажилдаа ирж, очих цагийг гэр бүлдээ зарцуулах
  • Ажлын бүтээмж сайжрах
  • Амьдрал ажлын тэнцвэрийг хангах,
  • Ажилтнууд ажилдаа ирж очихдоо унадаг тээврийн хэрэгслээс ялгаруулах нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бензин түлшний зардлыг бууруулах
  • Ажиллах орчноо өөртөө зориулан өөрчлөх
  • Хотын түгжрэлийг тодорхой хэмжээнд багасгах зэрэг олон давуу талууд байна.

ХААН Банк нь байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг зорьж ирсэн бөгөөд 2018 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх түвшний үйл ажиллагаандаа шингээхээр зорьж ажиллаж буй. Үүний хамгийн том жишээ нь орчин үеийн барилгын удирдлагын системтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэр бүхий ногоон оффис болох ХААН Банк цамхаг билээ.

Тус оффисын хувьд гэрэлтүүлгийн удирдлагын системтэй буюу бүх гэрэлтүүлэг нь хөдөлгөөн мэдэрдэг тул цахилгааны хэмнэлттэй, цэвэр усны зохисгүй хэрэглээг бууруулах автомат мэдрэгчтэй холигчтой гэдгээрээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгаа юм.

Үүн дээр нэмээд 2022 оноос ХААН Банк нь Тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулахын тулд тогтвортой хөгжлийн 11 (Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих), 12 (Хариуцлагатай хэрэглээг дэмжих), 15 (Хуурай газрын экосистемийг хамгаалах) дугаар зорилгуудын хүрээнд хог хаягдлын менежментийг ХААН Банк цамхагт хэрэгжүүлээд байна.

Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлснээр ажилтнууд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж сурахаас гадна оффисоос гарсан, ангилсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэгдэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.

Мөн ХААН Банк цамхгийн ажилтнуудын цайны газраас гарах ургамлын тос болон өөхөн тосны хаягдлыг цуглуулан хэрэглэсэн тос дахин боловсруулах “Сайн саван” савангийн үйлдвэрт тушааж, эргээд хэрэглээний саван худалдан авч ХААН Банк цамхгийн цэвэрлэгээнд ашиглаж эхлээд байна.

Ийнхүү байгальд ээлтэй төдийгүй ажилтнуудынхаа ая тухтай, ажил амьдралын тэнцвэрийг хангасан шийдвэрийг ХААН Банк төв оффисоосоо эхлэн хэрэгжүүлж эхлээд буй төдийгүй цаашид төвлөрөл ихтэй бусад томоохон оффисууддаа ч энэхүү зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Урангоо 2023-03-06 202.9.46.47

ХААН банкны энэ шийдвэр нь их зөв шүү ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүд хүүхдэээ харах боломж олдож байгаа нь хүүхдийг эрсдэлээс хамгаалах том нөлөө юм

Avatar

hehe 2023-03-06 103.212.119.93

reclamdah um oldohgui bgaamuu haashaa ym. 5000 ajiltantai geheeree olon niitiin heblel medeelleer iim medeelel tabidag ymuu. marketingaa jaahan uur untsuguus haraachee. heseg baiznaj bgaad l neg iim zohion baiguulalttai dotood medeelelee reclamdah ym

Avatar

Зочин 2023-03-06 66.181.183.171

Хаанаас нэг зээл авах гээд хөөцөлдөж үзсэн… Ёстой бүтэхгүй БАНК… хахууль энэ тэр өгвөл яадаг юм бол гэхээр юм билээ… 2 сар яваад хаясан…Гадныхан шгайхаж байгаа ямар өндөр ашигтай ажиллаж бна вэ гэж…. Хүү нь лаос, камбож,афганаас өндөр байгаа юм даа…. Дээрэм…

Avatar

Зочин 2023-03-06 66.181.168.199

ийм банк байдаг юм уу
ийм банк байдаг юм уу
ийм банк байдаг юм уу

Avatar

Зочин 2023-03-06 202.126.90.27

эргүү оркоо ажиллаад 30 гаран жил болж бна

Avatar

болдоо 2023-03-06 150.129.140.54

вау, гоё санаа бна …. хаан банкныхандаа амжилт хүсье, сайхан үйлчилгээтэй банк шүү ….

Avatar

Unshigch 2023-03-06 202.21.108.46

Khaan bank zov shiidver gargaj aillaj bgaad n amjilt husey . Busad bank bolon alban gzruud iim shiiver gargaj ajillaval shan bnaaa. Khaan banknii hamt olond amjilt husey

Avatar

Зочин 2023-03-06 202.126.90.27

жолооч зэрэг аобан хаагчид зайнаас ажиллаж болно гэхгүй юу хэхэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж