Ерөнхий сайд охинтой болов

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд охинтой болов


Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ба түүний эхнэр Саманта хоёр охинтой болсон тухай хэвлэл мэдээл бичиж байна. Шинэ төрсөн охин нь тэдний гурав дахь хүүхэд болов. Унаж тусдаг өвчтэй байсан том хүү Айвен өнгөрсөн жилийн хоёрдугаар сард зургаан настайдаа өөд болсон байв. Тэдний охин Нэнси одоо зургаатай, хүү Артур нь дөрвөн настай гэнэ.

Эх ба шинэ төрсөн 2,7 кг жинтэй охин хоёрын бие сайн байгаа гэж 24-ний орой Ерөнхий сайдын тамгын газраас мэдээлсэн байна. Охин төрөх хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө төржээ. Энэ үеэр ерөнхий сайд эхнэрийнхээ хамт Английн баруун өмнөд Корнуэллийн нутагт амарч байсан гэнэ.

Консерватор намын лидер 43 настай Кэмерон Нэгдсэн вант улсын Засгийн газрыг энэ жилийн тавдугаар сард толгойлсон билээ. Сонгуулийн дараа 39 настай Саманта жинхэнэ арьсан бүтээгдэхүүн хийдэг Smythson компанийн  урлагийн захирлын тушаалаа өгч байгаагаа мэдэгдсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж