Эмэгтэйчүүдийн илүү эрх гэж байхгүй, хүний эрх л гэж бий! | News.MN

Эмэгтэйчүүдийн илүү эрх гэж байхгүй, хүний эрх л гэж бий!

Эмэгтэйчүүдийн илүү эрх гэж байхгүй, хүний эрх л гэж бий!

Эмэгтэйчүүдийн илүү эрх гэж байхгүй, хүний эрх л гэж бий!

Сүүлийн жилүүдэд хүмүүс эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, охидын эрх гэж ярих нь их болсон. Жендэр, хүчирхийллийн асуудал ярихаар л охид эмэгтэйчүүдтэй холбоотой тоон статистикийг онцолдог. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна” гэж заасан байдаг. Тэр утгаараа нийгэмд хүний эрх гэх нийтлэг эрх л баймаар.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра 2022 оны гуравдугаар сарын 14-нд "Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал" үндэсний чуулганд хэлсэн үгэндээ "Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго тавд тодорхойлсон жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар ихээхэн хүчин чармайлт, ахиц дэвшил гаргасныг сайшаан тэмдэглэж байна.

Тэгвэл, бид одоо эрэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд тэгш боломж олгох тухай ярилцах цаг болжээ.

Улс орныхоо улс төр, нийгэм-эдийн засгийн хөгжил дэх тэдний тэгш оролцоо, манлайлалд анхаарлаа хандуулах цаг болсон. Нэгдүгээрт, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарлаа хандуулахыг хүсч байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бараг 10 жилээр богино байна.

Гол шалтгаан нь гол төлөв архи, тамхины хэт их хэрэглээ, эрүүл бус хооллолт зэрэг эрсдэлтэй зан үйл, эрүүл бус амьдралын хэв маягтай холбоотой.

Эцэст нь, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хангахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо асар их гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монголд илүү тэгш, шударга нийгмийг цогцлоохын тулд тэгш эрхийн төлөө тэмцэгч эрэгтэйчүүд хэрэгтэй байна. Тиймээс би Монголын бүх эрчүүд, хөвгүүдийг эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө ч дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэсэн.

Товчхондоо, жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах тухай асуудал биш. Энэ нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах тухай юм. Эрэгтэй хүн гэхээрээ л энхрий­лүүлж, хайрлуулах шаардлагагүй, тэр ч бүү хэл бэрхшээлээ хуваалцаад нулимсаа унагачих боломжгүй болтол бүү чөдөрлө. Ер нь аливаа хүнийг эрэгтэй, эмэгтэй гэх хүй­сийн чиг хандлагаар бус хүн гэдэг утгаар нь хүлээн зөвшөөрөх нь чухал.

Монгол эрчүүдийн дундаж наслалт 64.9 бол эмэгтэйчүүдийнх 74.9 ажээ.

Мөн их дээд сургуулийн магистер, докторантурт суралцагчдын 40 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг бол Мэргэжил сургалтын төвүүдэд суралцагчдын 90 орчим хувьд нь эрчүүд юм.  Ийн өнөөгийн нийгэмд боловсролын ялгаатай байдал нь гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан болсоор байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

“Монгол Улс гуравхан сая хүн амтай, 49.8 хувийг  эрэгтэй хүмүүс эзэлдэг гэх судалгаа бий. Жендерт суурилсан судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн дунд судалгааг илүүтэй хийсэн байдаг. Гэвч хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүдийн талаарх томоохон судалгаа байхгүй байна. Монголын төрд эрчүүдээ гэсэн бодлого үгүйлэгдэж байна. Монгол эр хүнд төрийн болон гэр бүлийн хайр халамж, хүнлэг сэтгэл ихээр дутагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэдий жендерт суурилсан хүчирхийлэлд эмэгтэйчүүд их өртөж байгаа ч эрчүүдийг бас орхигдуулж болохгүй. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хөвгүүдээ эмэгтэй хүнийг хүндэлдэг, хүнтэй зөв харьцдаг, өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, амьдралаа авч явах чадвартай болгон зөв хүмүүжүүлэх хэрэгтэй” гэдгийг Монголын эрэгтэйчүүдийн холбооны зөвлөх Д.Бадамцэцэг ярьж байсан удаатай.

Гаднаа омог бардам төрхтэй ч дотогшоо өмөрч явдаг хүмүүс бол эрчүүд. Тэдэнд хаягласан цөөн хэдэн эмнэлгээс өөр туслах,  сэтгэлийн дэм өгөх газар байдаггүй. Эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх нэрээр эрчүүдийг зөвхөн үүрэг хүлээгч болгож орхисон нь бий. Тиймээс хамгийн түрүүн  эрчүүдэд тулгамдсан асуудлыг нарийвчлан судалж, түүнд тохирсон бодлого боловсруулах цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2 2023-03-06 66.181.168.199

2 ) өөрийн эрхээ хамгаалах гэж орлдоод гүтгүүлэх, тэр гүтгэлэгэнд нь шүүх цагдаа итгэдэг, эр хүнд хэн ч итгэдэггүй, эр хүн хүүхэдтэйгээ уулзах эрхгүй болж байна, хүүхэдтэй нь уулзуулахгүй, эр хүн эд хөрөнгөөрөө хохироод үлддэг, хүүхдийн эрх нэрээр гэр орон, унаа тэрэг, гээдт бүх юмаа алдаад дусна даа. юшуналтай эмсээс болж улсаараа сүйрч байна

Avatar

Зочин 2023-03-06 66.181.168.199

монгол эмэгтэйчүүд хүнд хань болж чадахааргүй байна. хэрүүл хийх, өрөвдүүлэх дуртай, юу ч хэлүүлэхгүй байх гэдэг, өөрөө хүссэнээрээ чарлаж байх дуртай, ар гэрээ тэжээлгэх гэдэг, салахаар бол хүүхдийг нь авчихна, эр нөхрийнхөө эд хөрөнгийг булаауалдана, элдвээр гүтгэнэ, гүтгэлгэнд нь бүгд итгэнэ, муу нэртэй дуу данстай эр хүн буруутан болно,
эр хүнд – сонголт л байна. 1) гүтгэгдээд тэвчих, эм хүний хүссэнээр нь дормжлуулаад тэсэх, стесстэй амьдарсаар эрт бурхан болох 2 ) өөрийн эрхээ

Avatar

Зочин 2023-03-06 66.181.182.79

бурханыг төлөөлж урлагт номэр нэг

Avatar

Зочин 2023-03-06 66.181.182.79

эрчүүдийн баяр байхгүй учир эмэгтэйчүүд илүү эрхтэй. учир нь бурханыг урлагт номэр нэг

Avatar

Иргэн 2023-03-06 139.5.216.44

Монголд эрчүүд нь боловсролгүй , гэр бүлийн суурь хүмүүжилгүй , хүнтэй харьцах харилцааны соёлгүй хувиа хичээсэн нөхдүүд их болчоод байгааг энэ коммент бичигсдээс харж болно. Тиймээс бүгд л гэр бүл болох гэж яаралгүй хүнээ таньж суудаги, хөгжингүй орны иргэд шиг эхэлж сурж ажиллаж хүүхэд тэжээх чадалтай блоод гэрлэх хэрэгтэйг монгол залуус хэвшүүлж баймаар байгаам даа

Avatar

Зочин 2023-03-06 59.153.114.40

Мартын 8-нд амардагийг болих хэрэгтэй. Тэгж байж тэгш эрх яригдана. Мөн бэлэг хэмээн дарс өгдөгөө болих хэрэгтэй, алкоголоос татгалзах.

Avatar

Зочин 2023-03-06 88.230.63.67

Байгалиасаа хамгийн шуналтай, хорчин нь эмэгтэйчүүд. Тиймээс тэдний буруу ч гэж юу байхав. Гэхдээ их мөнгөтэй ажил, төрийн хэрэгт болж өгвөл бага оролцуула, оролцуулсан ч маш нарийн хяналттай байх хэрэгтэй нь тодорхой. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдтэй адилхан л байх хэрэгтэй. Эр, эм ямар ч хүн амьдрал, тэмцлийн дунд шалгараад гарч ирсэн бол түүгээрээ л байх ёстой. Эмэгтэй гэж илүү эрх эдлэх хэрэггүй.

Avatar

Зочин 2023-03-06 202.9.46.194

2 эмэгтэйгээс салсан. аль аль нь авахын донтой, эдийн шуналтай, тэжээлгээд хэвтээд байх дуртай этгээдүүд байсан.
болоогүй цагдаад гүтгэнэ, шүүхэд өгнө, гэтэл тэр гүтгэлгэнд шүүх нь итгэдэг, эр хүнд хэн ч итгэдэггүй юм билээ шүүгч, шүүгчийн туслах хүртэл эр л бол буруутай байх ёстой гэж ханддаг. Тиймээс тэр 2 авгайд, шүүгчтэйгээ амьдар, шүүгчийн туслахтайгаа амьдар, тэднээрээ тэжээлгэ гэж хэлээд төрхөмд нь буцаасан. цагдаа нар эр хүн юм болохоор арай гайгүй,

Avatar

Waste of man 2023-03-06 166.199.151.89

Ooriig chn dugnehed chi emegtei huniig edelj huuhdee hiij hooloo hiilguulj geree tseverluulehee l bodohoos uguhuu boddoggui uchuuhen er bololtoi. Chi emegtei hunees chamd ugj bgaa uglugiig mungu materialaar hemjij bgaa bol chamd ehner bish nuhur heregtei yum bn.

Avatar

Оноч 2023-03-06 202.5.205.2

Жендерийн асуудал хүйсийн эрх тэгш байх тухай асуудлыг мэдэхгүй хүн байдаггүй байх гэж найдаж байна. Гэсэн ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал зөрчигддөг нь нийтлэг дэлхий даяаар байгаа асуудал юм. Учир нь эцгийн эрхэт ёсноосоо салаагүй, салаад удаагүй байдалтай бна. Хүн төрөлхтөн нийтээрээ шахуу тийм юм шүү дээ. Үүнд өндөр хөгжсөн орнуудад эдийн засгийн эрх нь харьцангуй шийдэгдсэн байдалтай байдаг тул ихэнх асуудал асуудал биш, байгаа жендерийн асуудал нь нийгэмд тогтсон ойлголт

Avatar

оноч 2023-03-06 202.5.205.2

Хөгжсөн оронд жендерийн асуудал нь нийгмийн тогтсон ойлголтыг өөрчлөхөд түлхүү чиглэсэн маягтай бх нь бий. Бусад зарим оронд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх боомилогдсон байх тул тэгш эрх гэдгийг эмэгтэйчүүдийн эрх талаас нь түлхүү ярьдаг гэх мэт. Манайх шиг оронд тэгш эрх нь эмэгтэйчүүдийн эрх талаасаа түлхүү яригдах нь хэвийн зүйл шүү. Эрчүүдийн тухайд нийгэмд тогтсон шудрага бус байдал, илүү уламжлалт шинжтэй эр хүйсийг гадуурхсан тийм зүйл байвал л яригдана. Ихэнхдээ байдаггүй юмдоо.

Avatar

Оноч 2023-03-06 202.5.205.2

Олон улсад хүйчийн тэгш эрхийг ярихдаа эмэгтэйчүүдийн эрх талаас нилээн феминист хандлагаар асуудалд ханддаг практик байдаг зөвшөөрдөг нь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал уламжлалт байдлаар нийгэмд тогтонгишсон байдаг тул түүнийг өөрчлөх нь нилээн ширүүхэн ярих шаардлага тулгардагтай холбоотой юм. Тэрнээс эрчүүдээс давуу болгох гэсэн зорилт биш. Эрчүүд угаасаа давхуу эрхтэй нийгэмд тавигддаг арга зүй. Манайд ямар вэ? гэж үү? Манайхан эсрэгээр эмэгтэй нь хүчирхэг болчоод амьдралаа авч явж чадахгүй.

Avatar

Оноч 2023-03-06 202.5.205.2

Эмэгтэй хүн хүчирхэгжсэнээр асуудлаа шийдэж чадахгүй цаана нь эрчүүдийг хүчирхэг болгохгүй бол болхоо байлаа гэсэн өнцөг гарч ирээд байгаа. Бас л нөгөө эрчүүдээсээ хамааралтай байгаа өнцөг. Монгол дахь эрчүүдийн асуудал нь хөдөө орон нутагт мал дагасан хөдөлмөр, охид хүүхнүүдээ хөдөөгөөс хотруу сургуульд нүүлгэдэг практикаас эхтэй юм. Хотод эмэгтэй илүүдэлтэй, хөдөөд дутагдалтай. Япон шиг уламжлалт нийгэмд эсрэгээрээ гэх мэт. Жендер гэхээсээ эдийн засгийн асуудал шахуу.

Avatar

Зочин 2023-03-06 202.179.11.230

Bid tuilshirdag uls. Odoo harin jenderiin tegsh erh geed yavah ni zuitei.

Avatar

Шүүмж 2023-03-06 78.187.120.177

Монголд нэг юм ярихаараа хэт нэг талыг барьсан, лоозогносон ажил хийх нь хэтрээд, цааснаас хэтрэхээ больсон. Амиа хорлох ч хэтрээд хүн үлдээгүй юм байх. Архиа уусаар эрчүүл бас үлдээгүй бололтой. Байгаагаар нь эмэгтэйчүүдээ хамгаалах юм байх. Гэтэл чанартаа хэдэн гишүүн эмэгтэйчүүд квотоо нэмэх гэсэн санаа. Үгүй юу. Үндсэн хуулинд заасан тэгш эрхээ л эдлэе. Чадвартай нь тохирсон ажлаа хийг. Өөр юу ч хүсээгүй. Тайван байлгах боломж байна уу.

Avatar

Зочин 2023-03-06 66.181.168.199

боовгүй байлаа гээд дандаа өрөвдүүлэх нь шударга биш, боовтой байлаа гээд дандаа адлуулах шалтгаан биш
боовгүй байлаа гээд дандаа өрөвдүүлэх нь шударга биш, боовтой байлаа гээд дандаа адлуулах шалтгаан биш
боовгүй байлаа гээд дандаа өрөвдүүлэх нь шударга биш, боовтой байлаа гээд дандаа адлуулах шалтгаан биш

Avatar

zocin 2023-03-06 202.55.188.35

Бүх амьтад тэгш эрхтэй харин ганц гахайл давуу эрхтэй гэдэг байхаа. Хаха

Avatar

zocin 2023-03-06 202.55.188.35

сургуульд хүртэл охидууд нь хөвгүүдээ алгадаж зодож доромжилж болно хөвгүүд охидыг хүндлэнэ хайрлана бүр мөнгөтэй байж хоолоор даана бэлэг авч өгөх ёстой охинд зодуулаад гошигоно гэж шоолно.ингэж багаас нь харилцан адилгүй аав ээж багш нийгэм хүмүүжүүлж байна

Avatar

Зочин 2023-03-06 66.181.183.192

боловсролын салбарын хувьд эрчүүдийн хувьд тун гунигт статистиктай

Avatar

Зочин 2023-03-06 43.228.130.188

Эмэгтэй 55, эрэгтэй 60 насанд тэтгэвэрт гардгийг болиулж, адилхан болгох хэрэгтэй. Учир нь 1-д эрэгтэй дундаж нас 65, эмэгтэй дундаж нас 75 буюу эрчүүд 5 жил, эмэгтэйчүүд 15 жил тэтгэвэр авдаг. 2-т эмэгтэйчүүдийн илүү эрх гэж байхгүй. Эрэгтэйчүүд адилхан эрхтэй. 3-т Үндсэн хуулинд нас, хүйсээр ялгаварлахыг хориглосон заалттай. Энэ гажуудлын эсрэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгөх хэрэгтэй. Баараггүй ялна шүү.

Avatar

Зочин 2023-03-06 59.153.114.40

Эрчүүд бас хүүхдээ тээж гаргадаг болох, гэртээ олон жилээр хүүхдээ хардаг болвол ямрав хэхэхэ…

Avatar

болдоо 2023-03-06 150.129.140.54

тийн шүү, эмэгтэй гэдэг хийрхэл газар авч, юм бол эрчүүд рүүгээ дайрдаг тийм өвчин, гажиг сэтгэлгээ нийгэмд бий болчихоод байгаа …. энэ тун ч их олон сөрөг үр дагавартай хийрхэл …

Avatar

Зочин 2023-03-06 66.181.168.199

хүйсээрээ түрий барихаа бол, эм байлаа гээд даврахаа больцгоо, даврамаар байгаа бол насаараа төрхөмдөө амьдар.

Avatar

Зочин 2023-03-06 139.5.217.21

Эмэгтэйчүүдийн ихэнх нь хүн төрлөхтөн үүссэн цагаас хойш эрчүүдийн гэрийн боол мэт эрхээ хасуулж дарлуулж дарамтлуулж ирсэн , Энэ байдал одоо хүртэл нилээд оронд хэвээр байна, Монголд ч гэсэн ялангуяа зах зээлд шилжсэнээс хойш зарим цөөнгүй этгээдийн авир зан эрс зэрлэгшиж хүн чанар ёс зүйгээ алдаж эмэгтэйчүүдэд ялангуяа гэр бүлдээ хандах хандлага хагуу ширүүн болоод байна,Үүнийг нийгэм ч анхаарах эмэгтэйчүүд ч эрхийнхээ төлөө тэмцэх ёстой, Хуулийн заалтаа ч бусад орны жишгээр чангаруул,

Avatar

Зочин 2023-03-06 122.201.22.140

Монгол нүүдлийн амьдралыг эр эм хүмүүс тэнцвэртэй хувааж ирсэн. Эмэгтэйчүүдийн баяр, эмчүүдийн дарга болох квот энэ тэр гэхээр эмэгтэйчүүд нэг л дутуу хүн шиг санагддаг. Жендер бол тэгш эрхийг барууныхан хангаж чадахгүй байсантай холбоотой. Манайд сонгох сонгогдох эрх аль 1921 оноос эхэлсэн бол АНУ мэтийн оронд эмэгтэйчүүд 1950-иад оноос сонгуульд оролцож эхэлсэн. Эндээс жендерийн асуудал үүссэн. Харин цалингийн хувьд биеийн хүчний ажил өндөр байдаг. Биеийн хүч шаардахгүй ажилд адилхан авдаг.

Avatar

Иргэн 2023-03-06 103.143.41.2

Зөв асуудал байнаа, Мартын 8 бол социализмын үеэс тэмдэглэж байсан эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж, сонгуульд ч нэр дэвшихийг зөвшөөрдөггүй байсан үе, одоо бол цаг үе өөр болсон харин ч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ дээрэлхэж, хүчирхийлэх тохиолдол их болсон. Хүний эрхийн асуудал баяр ёслолоор ч ялгаварлаж болохгүй, жендерийн тэгш байдал гэдэг ч эрэгтэйчүүд хамгийн богино наслана, эмнэлэг ч байхгүй, боловсрол бага, цалин бага хар ажил хийх г.м эрэгтэйчүүдийн эрх л Монголд хүнд байдал орж байна

Avatar

Зочин 2023-03-06 66.181.177.134

mash unen odoo emegteichuud iluu erhtei geed bodjihson unheer erguu gichiinuud duurlee

Avatar

Иргэн 2023-03-06 202.126.90.54

Багаасаа гэр бүлийн хүмүүжлийн доголдолтой зэрлэг бүдүүлэг , хүн хүндэлж хайрлаж өсөагүй эр ба эм хүмүүс , сэтгэцийн хэт туйлшрал эмгэгтэй / заримдаа хэт гоёмсог ааш , заримдаа огцом ширүүн догшин зан гаргадаг удмын өвчин манайд элбэг байдаг тул гэр бүр болохоосоо өмнө удам угсааг нь таних , богино хугацаанд нөхөрлөөд суух явдал их байна . Төр засаг , боловсролын байгууллага нь бодлого зохицуулалттайгаар гэр бүлийн хүмүүжлийг хөгжилтэй орнуудын жишгээр залуус хүүхдүүддээ олгомоор байна

Avatar

Зочин 2023-03-06 103.9.90.100

олигтойхон гарчиг ч өгч чадахгүй. Эргүү дагзнууд…, өөрсдийнхөө эрхийг эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдийн эрхтэй ижил байх ёстой гэдгийг л ойлгуулахад болох байхад. Үнэхээр арчаагүй юм

Avatar

Unshigch 2023-03-06 90.188.54.82

Хүний эрх гэж ярих нь тухайн хүний ухамсараас шалтгаална. Зөв хүмүүжилтэй хүн нийгэмд эрхээ зөь зохицуулаад явж чаддаг. ухамсаргүй нэг илүү эрх эдлэх гээд хүний эрх яриад эхэлдэг.

Avatar

zochin 2023-03-06 202.126.89.232

emegteichuudiin erh gej neg dendesen neg yum b naa. haana ch emegteichuud gesen iluu erh darh iluu uilchilne. yalanguya shuuh deer ger bul salahad l buh zuil emegtei tald shiidegddeg shu

Avatar

болдоо 2023-03-06 150.129.140.54

тийн шүү, өнөө л гажиг тогтолцоо …

Avatar

Зочин 2023-03-06 203.91.115.50

Яг үнэн. Эм хүйсээрээ бүр түрий барьдаг ханддаг гичийлзгэнүүд зайлаарай.

Avatar

Зочин 2023-03-06 202.9.46.194

Бүх хүн адил тэгш эрхтэй, харин эмэгтэйчүүд бүр илүү эрхтэй!

Avatar

Зочин 2023-03-06 66.181.177.134

erguu g**** dald or

Avatar

болдоо 2023-03-06 150.129.140.54

чи илүү их үмхий амтай … кккк

Avatar

Зочин 2023-03-06 59.153.114.40

Эмэгтэйчүүдийн илүү эрхийн ард хүүхдийн эрх давхар явж байдаг шүү.

Avatar

Зочин 2023-03-06 122.201.21.210

Өөрийн амьдралын туршлага, үзэж харж байгаа зүйлээсээ дүгнэхэд хүүдээ илүү боловсрол олгох ёстой юм байна гэж бодсон. Хожим хойч өдөр айл гэр, улс гүрэн авч явах хүн нь эр хүн учраас орхигдуулж ерөөсөө болохгүй санагдсан.

Avatar

Зочин 2023-03-06 202.126.89.62

Монгол эмэгтэйчуудын эрх нь хэтэрч, үүрэг нь үгүй болсон.

Avatar

Зочин 2023-03-06 66.181.161.249

Эрэгтэйчүүд богино наслах гол шалтгаан бол эмэгтэйчүүдээс ирэх сэтгэл зүйн дарамт шүү.

Avatar

УБ иргэн 2023-03-06 202.55.191.194

3-8 нь Үндсэн хууль зөрчсөн баяр юм, амрах ч эрх бидэнд байхгүй, одоо бүүр бараг л 7 хоногийн өмнөөс л энэ баярт бэлддэг, нөгөөдүүл нь горьддог болж, бидний ээж нарын үед аав эрчүүд нь нэг өдөр гэрийн бүх ажлаа л хийхэд ээж нар баярладаг байсан шүү

Avatar

зочин 2023-03-06 202.126.92.98

"Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилго тавд тодорхойлсон жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар ихээхэн хүчин чармайлт, ахиц дэвшил гаргасныг сайшаан тэмдэглэж байна.
Тэгвэл, бид одоо эрэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдэнд тэгш боломж олгох тухай ярилцах цаг болжээ.
Тиймээс би Монголын бүх эрчүүд, хөвгүүдийг эмэгтэйчүүд, охидын эрхийн төлөө ч дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэсэн. гэдэг чинь юу гэсэн үг вэ? Альнаар нь альнийх нь эрхийг хангуулах гээд байна??

Avatar

Зочин 2023-03-06 202.55.188.87

Эрчүүдийг зүгээр хүүхнүүдийн боол болгохоор бэлтгэх гэсэн зорилго нуугдаж байна

Avatar

Зочин 2023-03-06 66.181.177.134

yag unen , zugeer uls orniin togdvorgu bolgoh gesen bas neg sanaa yavaad bga shuu

Avatar

Үндсэн хуулиар олгогдсон тэгш эрхийг бодолцох хэрэгтэй 2023-03-06 139.5.216.212

Их зөв асуудлыг хөндсөн байна. Хүний эрхийг илт зөрчсөн баяр ёслолууд байдаг нь эргээд нийгэмдээ эрэгтэй хүнийг дорд үзсэн, тэдгээрийг бүх зүйлийн гадна орхигдуулсан ийм явуургүй байдалд хүргэж, улс орны хөгжлийг ч, хүний хөгжлийг ч чөдөрлөж байгаа юм. Ямар улсад Март*8 гэсэн баярыг ингэж тэмдэглээд л, нөгөө талд нь эрчүүдийн эрхийг хамгаалах өдрийг албан ёсны баярын өдөрт оруулаагүй байлгаж байна, тэнд байсан бол бүгд албан ёсных болно. Үүнийг тэгш эрх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж