Д.Хүдэрбулга начин нутгийнхаа ойн барилдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.03.06-нд нийтлэгдсэн

Д.Хүдэрбулга начин нутгийнхаа ойн барилдаанд түрүүллээ

Д.Хүдэрбулга начин нутгийнхаа ойн барилдаанд түрүүллээ

Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулъя” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлджээ.

Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Соронзонболд үзүүрлэжээ.

Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж