Цас орж, шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

Цас орж, шороон шуурга шуурна

Цас орж, шороон шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр цас орж, шороон шуурга шуурах нь ээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутгаар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд нутгийн зарим газраар, 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -14…-19 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж