Индонезид түлш хадгалах сав дэлбэрснээс олон хүн амь үрэгдэж, сураггүй болов

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

Индонезид түлш хадгалах сав дэлбэрснээс олон хүн амь үрэгдэж, сураггүй болов

Индонезид түлш хадгалах сав дэлбэрснээс олон хүн амь үрэгдэж, сураггүй болов

Индонезийн нийслэлд  түлш хадгалах агуулахад гарсан томоохон гал түймрийн улмаас 18 хүн амь үрэгдэж, олон хүн сураггүй болжээ. Аврагчид болон гал сөнөөгчид шатсан байшин, байшингийн нуранги дор ор сураггүй алга болсон арав гаруй хүнийг хайж байна.

Төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Пертамина” компанийн ажиллуулдаг “Plumpang” түлш хадгалах станц нь Хойд Жакарта дахь Тана Мера дүүргийн хүн ам шигүү суурьшсан газрын ойролцоо байрладаг. Энэ нь Индонезийн шатахууны хэрэгцээний 25 хувийг хангадаг.

Индонезийн 260 гал сөнөөгч, 52 гал унтраах машин хоёр цаг гаруй үргэлжилсэн галыг Өнгөрсөн баасан гаригийн шөнө дундын өмнөхөн унтраасан гэж галын албаныхан мэдэгдэв.

Ява арлын баруун хэсгийн Пертаминагийн бүсийн менежер Эко Кристиаван хэлэхдээ, хүчтэй борооны үеэр аянга бууснаас хоолой хагарч,  гал гарсан гэж урьдчилан дүгнэж байна гэв.

Түлш хадгалах  агуулахын ойролцоо амьдардаг оршин суугчдын хэлж буйгаар бензиний хурц үнэр үнэртэж, зарим хүмүүс бөөлжиж, дараа нь хоёр удаа аянга дуугаран, орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Үүнээс 20 минутын дараа түймэр тархаж, үймээн эхэлсэн гэв.

Аврагчид эмх замбараагүй байдлын дунд ор сураггүй алга болсон болон ар гэрийнхнээсээ салсан 16 хүнийг эрэн хайж байна. Таван эмнэлэгт 42 орчим хүн эмчилгээ хийлгэж байгаагийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Үндэсний цагдаагийн газрын дарга Листё Сигит Прабово хэлэхдээ, гэр оронгүй болсон 1300 гаруй хүнийг засгийн газрын 10 албан газар, Улаан загалмайн командлал, спортын цэнгэлдэх хүрээлэнд түр байлгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж