"Хөвсгөл далай дээр автомашин байршуулаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

"Хөвсгөл далай дээр автомашин байршуулаагүй"

"Хөвсгөл далай дээр автомашин байршуулаагүй"

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хайчийн аманд гуравдугаар сарын 2-4-нд “Хөх сувд-2023” мөсний баяр болж, гадаад, дотоодын жуулчид олноор оролцсон. Энэ үеэр Хөвсгөл далай дээр автомашин олноор байршуулж, байгаль орчин бохирдууллаа гэдэг мэдээлэл сошиал оршинд тархсан нь ташаа болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нүүр номоороо дамжуулан, “жиргэв”.

Учир нь, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2022 оноос мөсөн дээр автомашин байршуулахыг хориглосон юм байна.

Иймээс “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулахад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргаа тус тус хяналт тавин ажилласан. Мөн мөсний баярын дараа цэвэрлэгээг тогтмол хийж, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалахад анхаардаг тул ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж