“Бүргэдийн баяр”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

“Бүргэдийн баяр”-ын шилдгүүд тодорлоо

“Бүргэдийн баяр”-ын шилдгүүд тодорлоо

НЭМЭЛТ:

“Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулагдсан “Бүргэдийн баяр” наадмын шилдгүүд тодорсон байна. Тодруулбал, тус наадмын зоос шүүрэх тэмцээнд Төв аймгаас оролцсон бүргэдчин Э.Батбилэг, тулам булаалдах тэмцээнд Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин С.Женисбек нар тэргүүлжээ.

Бүргэдээ гаршуулж, сургасан байдлаар нь байр эзлүүлэхэд тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн Сагсай сумаас оролцсон бүргэдчин К.Наурызбек, хоёрдугаар байрт Улаан хус сумаас оролцсон И.Баглан, гуравт Сагсай сумаас оролцсон бүргэдчин Б.Хайзым тус, тус шалгарсан байн

“Чингис хааны хүрээ” цогцолборт “Бүргэдийн баяр” болж байна

Казах үндэстний ёс заншил, өв уламлжлалыг сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр” уламжлалт арга хэмжээ 13 дахь жилдээ “Чингис хааны хүрээ” цогцолборт өнөөдөр /2023.03.05/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Науризын баярыг угтаж зохион байгуулж буй дээрх арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас гадна Төв,Сэлэнгэ аймгаас ирсэн 19 бүргэдчин оролцож,  бүргэдүүд ан авд хэрхэн суралцсаныг, мөн үндэсний хувцасны донж маягийг гадаад, дотоодын жуулчдад сонирхуулж байгаа юм.

Баян-Өлгий аймагт жил бүр бүргэдийн баяр болдог ч Улаанбаатар хотын иргэд болоод гадаад улсын жуулчид тэр бүр очиж үзэх боломж хомс.

Тэгвэл Улаанбаатар хоттой ойрхон байрлах “Чингис хааны хүрээ” цогцолборт дээрх арга хэмжээ болсон нь аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой нэгэн эвент болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Тус арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран зохион байгуулж буй юм.

Сануулахад, махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг Монгол Улс нь 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.

Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж