ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн нэрийн архины брэндээс их хэмжээний мөнгө олж байсан бололтой. 2002 онд согтууруулах ундааны “Winexim” компани үйлдвэрлэж эхэлсэн “Путинка” архи маш хурдан зах зээлд тэргүүлэгч болсон гэж Оросын бие даасан "Проект" сайт мэдээлэв.
Гэхдээ Путины нэрийг ашиглахын тулд “Winexim”-ийн хамтран эзэмшигч Олег Плахута нь ОХУ-ын ерөнхийлөгчтэй ойрын холбоотой олигархи Аркадий Ротенбергээр дамжуулан Путинаас зөвшөөрөл авах ёстой байв. Улмаар Плахута бизнесээ дээрх хоёр хүнтэй хуваалцах ёстой болсон бөгөөд эцэст нь орлогоо тэдэнд алдсан гэж мэдээлэв.
Үнэн хэрэгтээ тус компанийг 2014-2020 оны хооронд эцсийн эзэн нь Путин байжээ.
“Путинка” архины борлуулалт 2004-2019 оны хооронд 400-500 сая ам.долларын ашиг олсон гэж тус компани тооцоолжээ. Энэ мөнгөний хэдэн хувь нь Путинд очсон нь тодорхойгүй байна.
Олон жилийн туршид “Путинка” бренд хэд хэдэн удаа гар дамжиж, эцэст нь Ротенберг эсвэл Путинтэй холбоотой компанид очсон байна. Тухайлбал, 2014 онд түүнийг “Ermira Consultants”-ийн охин компанид шилжүүлсэн бөгөөд энэ нь Кипрт бүртгэлтэй, үл мэдэгдэх бизнесментэй харьцдаг боловч эцсийн эзэн нь Путин юм гэж “Проект” мэдээлэв.
2015 онд Орос улс архины доод үнийг 16 хувиар бууруулж, хагас литр нь 3,10 ам.доллар байсныг 2,60 ам.доллар болгосноор “Путинка” архины борлуулалт өссөн гэж “The Washington Post” сонин мэдээлжээ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ