Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно | News.MN

Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд гадаад орнуудаас 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын салбараас олох орлогыг 1 тэрбум 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Монгол Улс урд хөрштэй 17, хойд хөрштэй 13 боомтоор хил нэвтэрдэг байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал хоёр хөршөөс орж ирэх жуулчдын тоог өсгөх боломжтой. Энэ оны хувьд ОХУ-аас ирэх жуулчдын тоо 250 мянгад хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг ч хийжээ.

Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд 15 орчим тэрбум төгрөг шаардаж буй юм байна.

Зам тээврийн хөгжлийн яамны хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, гадаад орнууд руу хийх нислэгийн тоог огцом нэмэгдүүлээд байгаа төдийгүй зарим улс руу зорчих тийзний үнийг ч бууруулах арга хэмжээг авсан байдаг.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  “Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 105 чиглэлд гадаад улс руу нисэх боломжтой болгосон. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Айлчлын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, БНСУ руу нислэгийн тоо, нислэгийн багтаамжийг нэмэгдүүлсэн. Долоо хоногт 44 нислэг хийх боломжтой байсан бол одоо  80 орчим нислэг хийх боломжтой болсон. Өдөр болгон 11 нислэг Монгол Улс, БНСУ хооронд хийх боломжийг бид бүрдүүлсэн байна.  Зөвхөн Сөүл хот руу нислэг хийдэг байсан бол одоо Бусан, Дэгү, Мянгу гэсэн хотууд руу нислэг хийх боломжтой болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах эрхийг надад олголоо.  Энэ асуудлыг шийдвэрлэснээр Ойрхи дорнодын орон, баруун Азийн орнууд руу шууд нислэгтэй болох юм. Шууд нислэгээр экспортын бараа таваар тээвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн яам АНУ-тай Open sky агаарын тээврийн хэлэлцээрийг үзэглэсэн. Ирэх  оны зургадугаар сард хэлэлцээрийг зурна. Ингэснээр  АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Өөрөөр хэлбэл, МИАТ компани болон Америкийн авиа компаниуд Америк- Монголын хоорнд шууд нислэг үйлддэг болно” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нохойн бааснууд 2023-03-05 118.200.12.209

хахуул нэхсэн ийм балай худалч хог шаараар дүүрсэн л***р дарга нартай хог шороонд дарагдсан улсад мөнгөө үрэх гэж ирэх үү.Авилгалчидааа.худалчаа.казиногоо ядаж хахуул нэхэхгүй бариулчихгүй дээ.хахуул,хахуул

Avatar

1 сая.ккк 2023-03-05 118.200.12.209

казмноогоо Гадаадын хөрөнгө оруулалтаар батлаад эхлүүлээч дээ малнуудаа.хахуул нэхээд ,баастай утаатай авилгажсан энэ улсад хүн ирэх үү.Хий хоосон мөрөөдөөд лалартахд авилгаа нэхээд байхаар хэн ирэх вээ

Avatar

Зочин 2023-03-05 182.165.176.215

Гадаад яваад энэ гишүүд юу судалж бдаг юм 00 н жорлонгийн тухай хамгийн түрүүнд шүүдээ . Жуулчид монголын жорлон яагаад байхгүйг гайхаад бдаг юмдаа . Хөлдүү толгойтой дарга нараа

Avatar

шүгэл 2023-03-05 66.181.165.180

Боломж байгаад ашиглаж чадахгүй юм чинь, адууныхаа хирээр исгэр дээ, хэдэн онгоцтой улс билээ

Avatar

Иргэн 2023-03-05 202.21.103.226

Нэг л их тооцоогүй тоо амласан хүмүүс байх юм. Жилд өдөр бүр 2800 жуулчин хүлээн авлаа гэхэд 1 сая болно, жуулчилдаг улирал нь хэдэн сар билээ дээ, За авлаа гэхэд 1 жуулчин бүр 1200ам доллар монголд зарж байж 1,2 тэрбум доллар болно. 1 сая жуулчин бүр хангалуун жуулчин байж байж энэ мөнгө монголд үлдэнэ. гэвч монголд ирж байгаа жуулчдын дийлэнх нь үүргэвчээ үүрсэн хямд аялах жуулчид байдаг. Жоохон баримжаа багцаатай бурмаар байнаа.

Avatar

би мэднэ шүү 2023-03-05 202.21.108.42

Дарханы замаа ч гүйцэд хийж чадахгүй байж юун сая жуулчин хүлээж авч аялуулах хийсвэр юм ярих юм

Avatar

Зочин 2023-03-05 80.83.237.25

Дхрханаас -Сэлэнгэ орох зам хоёр талаа руу хардаа гялгар уутандаа дарагдсан бна. Дарханы дарга ажлаа хийхгүй байна. 1919 онд Сү ши зан Хүрээг нэг цэвэрлэж өгсөн. Түүний дараа боран унгар цэвэрлэж өгсөн. Саяхан Солонгос Японы оюутангууд цэвэрлэж өгсөн. Монгол хүн хогон дотроо байх тэнгэр заяатай юмдаа

Avatar

Зочин 2023-03-05 64.119.26.141

Болтугай, болтугай…😂😂😂

Avatar

Зочин 2023-03-05 66.181.190.156

Өмнөговь аймагт гадны хүмүүс ороод гарчих нийтийн боловсон 00 ганц ч бхгүй Өмнөговийн засаг дарга нь орох сүвтэй гаргадаг сүвгүй юу ч бсн дотроо шингээчихдэг бив битүү нөхөр бдг бололтой Тэгээд бас хамгийн баян аймаг гээд бгаа Энэ нь энэ аймагт боловсон 00той цогцолбор барих авилгын мөнгө нь дийлдэхгүй бн гэсэн үг Тэгээд бас аймагтаа аялал жуулчалыг хөгжүүлэх чиглэлээр хурал семинар хийхийг нь яана Энэ семинар дээрээ чухам юу ярьдаг бол

Avatar

Зочин 2023-03-05 66.181.190.156

Аялал жуулчлал хөгжүүлэхэд 3 юм хэрэгтэй 1т боловсон 00 2т боловсон 00 3т боловсон 00

Avatar

Зочин 2023-03-05 202.126.88.180

ЭНЭ ХЭДЭН САЙД ДАРГА НАР ТОМ ТОМ ТОО ЯРИАД Л СЭТГЭЛЭЭ ЗУГААЦУУЛАХ ЮМ ДАА. МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХ БИШ, НЭГ ТЭӨБУМ ЖУУЛЧИН АВНА ГЭЭЧ. ЖОРЛОНГОО БОЛОВСОН БОЛГО, ХООЛНЫХОО АМТЫГ САЙЖРУУЛ, ХҮНД ХҮН ШИГ ҮЙЛЧИЛ, ТЭГЭЭД МӨРӨӨД, БАС МӨӨР

Avatar

Зочин 2023-03-05 202.9.40.234

400 сая жуулчин юу боловоо эргүү мал оюунаа бизду минь.

Avatar

Зочин 2023-03-05 103.212.119.124

Унгасны ноос түүж дээс томохтой агаар нэгэн буйзаа.

Avatar

Зочин 2023-03-05 103.212.119.124

399 сая жуулчинг данхар аничихлаа. Ясаа цайтал, чөмгөө дундартал заргалдана шүү.Намайг алчихдаггүй л юм бол…

Avatar

Зочин 2023-03-05 202.179.21.211

Дархан Улаанбаатарын зам гэж ТАМ хэвээрээ
УУЛ УУРХАЙ нь БАЙГАЛЬ Дэлхийг нь сүйрүүлж дууслаа
Жуулчин авчирлаа тэгээд орчуулагч нь МАНАЙ ДАРХАН ЦААЗАТ БОГД ХААН УУЛ гээд эхлэх гэтэл нүдний булай БААХАН БАЙШИН БАРИЛГА Богд Уулын Аманд
Манзушир орох гэтэл ТӨВ АЙМАГийн НУТАГ тул ВИЗ хэрэгтэй ТӨЛБӨР төд гээд суух жишээтэй.
АВИЛГАЛ ОРОН НУТГИЙН ЗАНТГАР толгой ГАЙ ШҮҮ
ГОВЬ Жуулчин авч яах бүүр хэцүү.

Avatar

Зочин 2023-03-05 202.55.188.105

Монголоос 2сая хүн гадаадад аялаж жуулчилах байх шүү гадны оронд ядаж монголчууд 2.5тэрбум доллар үлдээнэ

Avatar

123 2023-03-05 45.117.35.12

399 say ni haashaa alga bolow oo

Avatar

zupchnul xuunu.net. 2023-03-05 172.58.62.225

ZERLEG TAMAA UURSDUU ZAILUULAARAI,BARISAN BAISHING NI ERTXEN, XEN GADNIXAND GAZAR OLGODON,BYREESTEI NI XUUX.yab zalilyylsan bol tdxoi bolj bainguin BJTEI XOLBOLT XIIJ BAIGAATAI XOLBOGDUULJ XYNCNI AUYLGYI BAIDLIIN XYREEND OPUULGYI BAIX,KOVIDTOI OPUULGYI.

Avatar

Chutgurt xaryylaxaa boliochee,xyatdyydaar,negryydeer dyrvegchid 2023-03-05 172.58.59.211

Enxbsyr,Miegiin yes gadni nyyrsniixen y/ xiij z/z gj tpanshaaj iplee. Togloomiin UIX, gadniU sait ajilyylj.

Avatar

Зочин 2023-03-05 103.26.193.129

400 САЯ ЖУУЛЧИН АВНА ГЭЭД ЗАСГИЙН ГАЗАР ЕРӨНХИЙ САЙД НЬ ЗАРАЛЧААД БАЙХАД ЮУН 1 САЯ ГЭЭД ЗАСАГ ТӨРИЙН ЭСРЭГ . ЭСЭРГҮҮН ЮМ УУ

Avatar

Зочин 2023-03-05 150.129.143.119

,ХОГОО ЦЭВЭРЛЭВЭЛ БОЛОМЖТОЙ. ХӨДӨӨГҮҮР ХАА САЙГҮЙ ХОГ….

Avatar

Зочин 2023-03-05 202.9.46.70

Төр засаг зөвхөн дэд бүтцийг хариуцаад (зам, цахилгаан, цэвэр бохир ус хангамж), бусдаас нь хол байх ёстой юм.

Avatar

zochin 2023-03-05 192.82.87.97

alivaa ajiliig zarlan tunkhaglahaasaa umnu beltgel ajiliig sain hangakh heregtei shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж