Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Нэг сая жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум доллар босгоно

Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд гадаад орнуудаас 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын салбараас олох орлогыг 1 тэрбум 200 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ.

Монгол Улс урд хөрштэй 17, хойд хөрштэй 13 боомтоор хил нэвтэрдэг байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал хоёр хөршөөс орж ирэх жуулчдын тоог өсгөх боломжтой. Энэ оны хувьд ОХУ-аас ирэх жуулчдын тоо 250 мянгад хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг ч хийжээ.

Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд 15 орчим тэрбум төгрөг шаардаж буй юм байна.

Зам тээврийн хөгжлийн яамны хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, гадаад орнууд руу хийх нислэгийн тоог огцом нэмэгдүүлээд байгаа төдийгүй зарим улс руу зорчих тийзний үнийг ч бууруулах арга хэмжээг авсан байдаг.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  “Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 105 чиглэлд гадаад улс руу нисэх боломжтой болгосон. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилсан. Айлчлын үр дүн эхнээсээ гарч эхэлсэн. Тухайлбал, БНСУ руу нислэгийн тоо, нислэгийн багтаамжийг нэмэгдүүлсэн. Долоо хоногт 44 нислэг хийх боломжтой байсан бол одоо  80 орчим нислэг хийх боломжтой болсон. Өдөр болгон 11 нислэг Монгол Улс, БНСУ хооронд хийх боломжийг бид бүрдүүлсэн байна.  Зөвхөн Сөүл хот руу нислэг хийдэг байсан бол одоо Бусан, Дэгү, Мянгу гэсэн хотууд руу нислэг хийх боломжтой болсон.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулах эрхийг надад олголоо.  Энэ асуудлыг шийдвэрлэснээр Ойрхи дорнодын орон, баруун Азийн орнууд руу шууд нислэгтэй болох юм. Шууд нислэгээр экспортын бараа таваар тээвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой.

Өнгөрсөн нэгдүгээр сард Зам тээврийн хөгжлийн яам АНУ-тай Open sky агаарын тээврийн хэлэлцээрийг үзэглэсэн. Ирэх  оны зургадугаар сард хэлэлцээрийг зурна. Ингэснээр  АНУ, Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болно. Өөрөөр хэлбэл, МИАТ компани болон Америкийн авиа компаниуд Америк- Монголын хоорнд шууд нислэг үйлддэг болно” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж