Газар хөдлөлтийн улмаас Сирид 5.1 тэрбум долларын хохирол учирчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.05-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн улмаас Сирид 5.1 тэрбум долларын хохирол учирчээ

Газар хөдлөлтийн улмаас Сирид 5.1 тэрбум долларын хохирол учирчээ

Өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сири улс 5.1 тэрбум ам.долларын хохирол амссан гэж Дэлхийн банк мэдэгдэв.  НҮБ-ын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас дор хаяж 50,000 хүн амиа алдсаны 6,000 орчим нь Сирид байна. Хэдэн арван мянган хүн сураггүй алга болж, олон зуун мянган хүн орон гэргүй болжээ.

Баасан гаригт гаргасан тайландаа Дэлхийн банк Сирид учирсан хохирлын хэмжээ тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэж байна гэв.

Сирийн хойд хэсгийн Алеппо муж нь Сирид учирсан нийт хохирлын 45 хувийг эзэлж, бүс нутагт хамгийн их буюу 2,3 тэрбум ам.долларын хохирол амссан байна.

Мөн 4.6 сая орчим хүн амьдардаг баруун хойд хэсгийн босогчдын хяналтад байдаг бүс нутаг ч мөн адил сүйрсэн.

Түүнчлэн  баруун хойд Идлиб муж 1.9 тэрбум ам.долларын хохирол амссан бол далайн эрэг дээрх засгийн газрын хяналтад байдаг Латакия 549 сая ам.долларын хохирол амссан байна.

Бараг 12 жил үргэлжилсэн иргэний дайны улмаас хагас сая орчим хүн амиа алдаж, дайны өмнөх 23 сая хүн амын тал хувь нь дүрвэсэн Сирид газар хөдлөлт нь бэрхшээлийг улам бүр нэмэгдүүлэв.

Тайланд үнэлэгдсэн хохиролд орон сууцны болон орон сууцны бус салбарт гарсан хохирол, тухайлбал, барилга байгууламжид учирсан шууд хохирол, мөн соёлын өвийн дурсгалт газруудад учирсан хохирлыг багтаасан байна.

Газар хөдлөлтийн улмаас Туркт учирсан хохирлын хэмжээ 34.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж Дэлхийн банк өнгөрсөн Даваа гаригт хийсэн үнэлгээний тайландаа дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж