Хулгайн наймааны ураныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Хулгайн наймааны ураныг илрүүлжээ


Молдавын цагдаагийнхан хулгайн наймааны 1800 грамм уран-238-ыг  хүний наймаа хийдэг гэмт хэргийн бүлэглэлийнхнээс илрүүлэн хураажээ.. Бараг хоёр кг уран Кишинев хотын нэгэн гараашид хадгалагдаж байсан аж.

Молдавын Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр хуучин хүчний байгууллагынхан оролцсон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийнхэн цацраг идэвхт бодист огт хамаагүй хүмүүсээс ураныг аваад Молдавын нийслэлд авчирсан байжээ. Гэмт хэрэгтнүүд түүнийг есөн сая еврогоор зарах гэж байсан ажээ.

Гэмт хэрэгтнүүдийг баривчилсан ба тэд өмнө нь цацраг идэвхт бодис хадгалж байсныхаа төлөө Молдав, Орос, Румынд  ял эдэлж байжээ. Уран -238 нь ураны цацраг идэвхт гурван изотопоос хамгийн их тархсан нь юм. Түүнийг цөмийн цэнэг бүтээхэд хэрэглэдэг плутоний гарган авахад хэрэглэдэг гэнэ. Зургадугаар сарын дунд үеэс гэмт хэрэгтнүүдийг нууцаар мөрдөн ажиглаж байсан ба сайдын хэлснээр долоон хүн бүтцэд нь орж байсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж