Хойд Солонгосын Гадаад хэргийн яам өнөөдөр /2023.03.05/ НҮБ-д хандан, Сөүл, Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилалтыг нэн даруй зогсоохыг шаардаж, хурцадмал байдлыг улам хурцатгаж, хяналтаас гарах аюулд хүргэж байна гэж мэдэгдлээ.
"АНУ, Өмнөд Солонгосыг өдөөн хатгасан үг, хамтарсан цэргийн сургуулилалтаа даруй зогсоохыг НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг хатуу шаардах ёстой" гэж Ким мэдэгджээ. Түүнчлэн НҮБ "илэрхий түрэмгий шинж чанартай" дасгал сургуулилалтын талаар байнга чимээгүй байгаад харамсаж байна гэсэн юм.
Холбоотнуудын сургуулилалт, үг хэллэг нь "сөргөлдөөний түвшинг хариуцлагагүй байдлаар нэмэгдүүлж байна" гэж олон улсын байгууллагуудын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Сон Гён төрийн мэдээллийн агентлаг “KCNA”-д өгсөн мэдэгдэлдээ дурджээ.
АНУ, Өмнөд Солонгос улсууд энэ гуравдугаар сард 10 гаруй хоногийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт, тэр дундаа газар уснаа буух ажиллагаа явуулна гэж хоёр улсын албаны хүмүүс Баасан гаригт мэдэгдсэн.
Энэ сургуулилалт нь өөрийгөө хамгаалах зорилготой бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориглосон Хойд Солонгосын баллистик пуужин болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс үүдэлтэй аюул заналхийллийг сөрөн зогсоход зайлшгүй шаардлагатай гэж АНУ болон Өмнөд Солонгос үзэж байна.
Хойд Солонгос өнгөрсөн Бямба гаригт олон улсын зэвсгийн хяналтын системийг сүйрүүлсэн гэж АНУ-ыг буруутгаж, Пёньяны цөмийн зэвсэг нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг хангах “шударга хариу үйлдэл” гэж мэдэгдсэн.
Холбоотнууд Баасан гаригт АНУ-ын алсын тусгалын бөмбөгдөгч онгоц болон Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцтой хамтарсан агаарын сургуулилалт хийсэн.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Зочин 2023-03-05 71.163.37.57
USA баруун оролцоогүй бол өдийд дэлхий даяараа ямар ч технодоггуй , соёлгүй , оросоос ч дор амьдралтай дарлагдсан хоцрогдсон баых байлаа
Зочин 2023-03-05 202.9.40.44
АНУ хаана очино тэнд дайн байлдаан, үймээн самуун гадаг жамтай. Украйныг баллаж хачихаад одоо Хойд Солонгостой Өмнөдүүдийг байлдуулж өөрсдөө дундуур нь орох санаатай. АНУ бол дэлхийн хамгийн терорист улс мөн. Олон улсыг сүйрүүлж юу ч биш болголоо доо. Бусдын хэрэгт дандаа оролцоно. Новшийн улс. Дэлхийн улсууд нэгдэж байгаад өөрсдийгөө эзэн гэж боддог АНУ-ыг хагалан бутаргаж хэдэн хэсэг улс болгож болдоггүй юм болов уу
Зочин 2023-03-05 66.181.161.53
Яг коммунистуудын зан ийм
Зочин 2023-03-05 192.82.80.212
Хаха, хойд солонгос еерсдее аятайхан байж байж л асуудлыг нааштай болгоно ш дээ, еерсдее пуужин харваад л далжигнаад байвал цаадуул нь ч адилхан л хариу барина ш дээ
ХУУЛЬЧ 2023-03-05 202.9.46.49
ОДОО 1996 он БИШ Л ДЭЭ ,,ХОЙД СОЛОНГОСЫН ХИЛД ТУЛЖ ЗАРИМДАА НЭВТЭРЧ , НИСЛЭГ ҮЙЛДДЭГ ЦАГ ӨНГӨРСӨН . БНАСАУ-д,, ПУУЖИН, ЦӨМЫН ЗЭСЭГ япон солонгос нутаг нэгтнүүдээ будаа болхгож өөрсдөө үйгүй болох боломж бий .,,,, ,ТЭГЭЭД Ч БНХАУ, ОХУ, ДАРЛУУЛААД ӨӨРТӨӨ ДАЙСАНТАЙ БАЙСАГНААС ЭНЭ СОЛОНГОСЫН ХОЙГ ЯПОНЫ АРЛААС САЛАХ АМАРХАНА ДАА ,,,,ГЭНЭН ХОНГОРУУД ХҮНИЙ ҮГЭНД ОРЖ ПОПДОХ БИШ ЭВ ТЭЙ НАЙРТАЙ БАЙСАН ЦАГТ ТЭР МӨС ХАЙЛНА ЮМ ,,,,,БАЙГАЛЫН ЖАМ ШҮҮ ДЭЭ
Зочин 2023-03-05 202.126.89.99
АНУ болон түүний холбоотнууд цөмийн зэвсэгтэй байж болдог бусад улсууд болдоггүй энэ шударга ёс уу? Тэгээд ч энэ дэлхийд цөмийн зэвсгийг анх удаа улс орны эсрэг хэрэглэсэн нь АНУ шүү дээ.
yaay 2023-03-05 103.229.123.49
argagui ene tsagiin mongoo seheeten baina