Хятад гэрлээгүй эмэгтэйчүүдийг өндгөн эсээ хөлдөөлгөхийг зөвшөөрнө | News.MN

Хятад гэрлээгүй эмэгтэйчүүдийг өндгөн эсээ хөлдөөлгөхийг зөвшөөрнө

Хятад гэрлээгүй эмэгтэйчүүдийг өндгөн эсээ хөлдөөлгөхийг зөвшөөрнө

Хятад гэрлээгүй эмэгтэйчүүдийг өндгөн эсээ хөлдөөлгөхийг зөвшөөрнө

Хятад улсад хүн амын тоо хурдацтай буурч буйн эсрэг удирдагч Ши Жиньпин бодлогын хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг өнөөдөр эхэлсэн Бүх Хятадын Ардын Их Хурлаар хэлэлцэн батална. Тодруулбал, төрсний дараах эцэг, эхийн амралтын хоногийг нэмэгдүүлж, гэрлээгүй эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөлгөхийг зөвшөөрөх зэрэг багтжээ.

Сүүлийн 60 жилийн хугацаанд хамгийн доод түвшиндээ хүрсэн төрөлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь энэ жилийн ээлжит чуулганы гол сэдэв байх болно. Тодруулбал, энэ долоо хоногт хэлэлцэхээр дэвшүүлсэн  асуудлуудын дунд олон арван жил барьсан "нэг хүүхдийн бодлого"-ын дараа Хятад улсын хүн ам зүйд үүссэн хямралыг  хэрхэн шийдвэрлэхэд чиглэсэн хэд хэдэн төлөвлөгөө багтжээ. Тухайлбал, Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн үндэсний хорооны гишүүн Ган Хуатиан гэр бүл дэх хүүхэд асрах ачааллыг илүү сайн хуваалцахын тулд эцгийн хүүхдээ асрах чөлөөний хугацааг нэмэгдүүлэхийг санал болгов. Одоогоор аавууд хүүхдээ төрснөөс хойш тухайн хотоосоо хамаарч 7-30 хоногийн амралт авдаг. Ноён Ган энэ хоногийг нэмэхийг хүсч буй ч тодорхой тоог дурдаагүй.

Мөн айлын гурав дахь хүүхдийг цэцэрлэгээс ахлах анги хүртэл үнэ төлбөргүй сургах, хоёроос гурван хүүхэдтэй өрхөд боловсролын тэтгэлэг олгох зэрэг саналуудыг дэвшүүлэв.

Өөр нэг санал бол ганц бие эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөхийг зөвшөөрөх явдал юм. Эмнэлгүүд уг процедурыг хийхдээ ихэвчлэн гэрлэлтийн гэрчилгээ шаарддаг тул олон хятад эмэгтэйчүүд АНУ руу явахаас өөр аргагүй болдог. 2021 онд Бээжинд амьдардаг ганц бие эмэгтэй өндгөн эсээ хөлдөөлгөх эрх олж авахын тулд шүүхэд хандсан ч татгалзсан хариу авсан.

Бусад саналд 2024 оноос хойш төрсөн хүүхдүүдийг их дээд сургуульд үнэ төлбөргүй сургах, зөвхөн гэр бүлээс төрсөн шинэ төрсөн хүүхдийг төрөөс төрөлттэй холбоотой үйлчилгээнд хамруулах шаардлагыг цуцална. Хятадын Жянсу, Хэйлунжан, Шанхай, Хубэй зэрэг хэд хэдэн муж, хотууд энэ нөхцлийг нэгдүгээр сард цуцалсан байна.

Энэ онд Хятадын хүн амын өсөлтийн хурд албан ёсоор буурсан. Төвийн засгийн газрын статистик мэдээллээр 2022 онд ердөө 9.56 сая төрөлт бүртгэгдсэн бол нас барсан хүний ​​тоо 10.41 сая буюу 850.000-аар буурсан хасах өсөлттэй гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-05 202.55.188.105

Монгол хүн ам зүйн талаасаа буурах шатандаа орсон 10жилийн дараа л ярьж эхэлнэ

Avatar

Зочин 2023-03-05 202.21.108.62

тэрбум илүү хүнтэй хятад улс хүн амаа өсгөх гэж ийм их санаа зовж арга хэмжээ авч байхад 3хан сая хүнтэй Монгол улсын байж байгаа царай, хүүхдийнхээ мөнгийг хэмнээд, үхрэнд ээмэг зүүж, өөрсөндийнхөө сонгуульд зарцуулаад л байж байх шив дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж