Цагдаагийн албан хаагчид иргэний амийг аварчээ | News.MN

Цагдаагийн албан хаагчид иргэний амийг аварчээ

Цагдаагийн албан хаагчид иргэний амийг аварчээ

Цагдаагийн албан хаагчид иргэний амийг аварчээ
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоончулуутын дугаар тоотод өнөөдөр айлын гэр шатаж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн ахлагч О.Одбаяр, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэгийн хамт иргэн "Н"-ыг шатаж буй гэрээс гаргаж амь насыг нь аварчээ. Тодруулбал, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар хэлтэс дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлтсийн цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг хараад газар дээр нь очиход айлын гэр шатаж байжээ. Алба хаагчдыг очих үед дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна. Шатаж байсан гэр дотор хүн байгааг мэдсэн даруйд яаралтай нэвтрэн орж амь насыг нь аврахаар ажилласан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-03-04 103.229.123.116

Сэтгэлтэй юм аа. Тангараг өргөсөн хүмүүс.

Avatar

Зочин 2023-03-04 202.9.40.44

Манай цагдаа нар ажил үүргээ маш сайн хийж гүйцэтгэдэг. Цонхоор хараад гарч очоогүй бол нэг хүн нас барах байжээ. Баасан авгай мэтийн зарим хүмүүс юм л бол цагдааг муулдаг. Гэмт явдалтай хүмүүс өөрсөд нь саад болдог цагдаад их муу байдаг бололтой. Хулгайч нар, дээрэмчид, луйварчид, танхайрагчид, архидан согтуурагчид бүгд цагдаад дургүй байх юм

Avatar

зочин 2023-03-04 192.82.73.37

Цагдаагүй бүтэх ажил энэ улсад байх биш. Тэгээд хүний эрх нтр гэж ярихаараа цагдаагаа муулаад унана.
Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг.

Avatar

Талархал 2023-03-04 202.9.40.169

Талархал илэрхийлж ,мөнгөн урамшуулал олгож бх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж