Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Ногоончулуутын дугаар тоотод өнөөдөр айлын гэр шатаж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн ахлагч О.Одбаяр, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэгийн хамт иргэн "Н"-ыг шатаж буй гэрээс гаргаж амь насыг нь аварчээ. Тодруулбал, цагдаагийн дэслэгч Ц.Содбилэг, цагдаагийн ахлагч О.Одбаяр нар хэлтэс дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхдаа хэлтсийн цонхоор айлын хашаанаас их хэмжээний утаа гарч байхыг хараад газар дээр нь очиход айлын гэр шатаж байжээ. Алба хаагчдыг очих үед дуудлага мэдээлэл өгөөгүй байсан байна. Шатаж байсан гэр дотор хүн байгааг мэдсэн даруйд яаралтай нэвтрэн орж амь насыг нь аврахаар ажилласан байна.
Холбоотой мэдээ