Канадад хүчтэй цасан шуурга, аянга давхацжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Канадад хүчтэй цасан шуурга, аянга давхацжээ

Канадад хүчтэй цасан шуурга, аянга давхацжээ

Канадын Онтариогийн өмнөд хэсэгт өчигдөр /2023.03.03/ орой хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас орсны дараа аянга цахилгаан буужээ. Цас бороо холилдсон энэ үзэгдэл нь тийм ховорт тооцогдохгүй ч өдөр бүр давтагдаад байдаггүй. Аадар бороо гэдэгчлэн энэ удаагийн цаг агаарыг аадар цас гэж нэрлэжээ. Баасан гаригийн оройн 21:00 цагийн орчим иргэд цасан шуурган дундуур аянга цахилгаан цахиж эхэлж буй бичлэгийг цахим сүлжээнд оруулсан байна.

"Мэдээж шуурга шуурах бүрт ийм юм тохиолдоод байхгүй. Тодорхой механизм бий" гэж цаг уурын мэргэжилтэн Крис Поттер хэлжээ.

Мэргэжлийн хүний хэлснээр эрс тэс температур огтлолцох үед агаарын масс тогтворгүйтэж, ийм үзэгдэл үүсдэг аж. Өвлийн улиралд агаарын доод давхарга хүйтэн байдаг учир ийм үзэгдэл тохиох нь нэн ялангуяа ховор байдаг. Грийт лэйксийн бүс нутгаар аадар цасны үзэгдэл түгээмэл тохиолддог. Яагаад гэвэл өвлийн хүйтэн агаар нуурын дулаан агаартай холилдсоноор цас, аянга, цахилгаан зэрэг тохиодог гэв.

30 см зузаан цас орж, 70 км/цаг хүчтэй шуурсан тул Торонтогийн нислэгүүдийн 25 орчим хувийг цуцалжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул аян замдаа гарахдаа болгоомжтой байхыг Баасан гаригийн өглөөнөөс цахим сүлжээгээр иргэдэд анхааруулсан.

Энэхүү цаг агаарын үзэгдэл Баасан гаригийн оройноос Бямба гаригийн үд хүртэл үргэлжилж, цаашдаа нойтон цас орох төлөвтэй байна.

Эх сурвалж: CP24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж