Хууль бусаар ан хийж, борлуулах гэж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Хууль бусаар ан хийж, борлуулах гэж байсныг илрүүлжээ

Хууль бусаар ан хийж, борлуулах гэж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн алба 2023 оны эхний 3 сарын байдлаар хууль бусаар ан агнах 42 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32-дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор Ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог 13 тооны шувууг агнаж, хууль бусаар худалдан борлуулах зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан 10 холбогдогчтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг  Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ховор ан, амьтанг хууль бусаар агнасан тохиолдолд:
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дэх хэсэгт “…амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж