Үүрэг нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Үүрэг нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Үүрэг нуурт цөмөрсөн  автомашиныг татан гаргажээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг багийн “Үүрэг нуурын шар булаг”  гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт  100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/-т ачааны автомашин “Үүрэг” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр буюу 21:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  “Бонго Пронтер” загварын ачааны автомашиныг татан гаргалаа. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 автомашиныг татан гаргаж, эрсдэж болзошгүй 14 иргэний амь насыг авран хамгаалаад байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж