Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргаж байна.
Энэ өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин "Чингис хаан" үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна.
Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн чиг үүргийг түлхүү хэрэгжүүлэх бөгөөд хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Соёлын яамны харьяа Улаанбаатар хот дахь музейн жагсаалт:
№ | Музейн нэр
| Хаяг | Цагийн хуваарь | Утас |
1 | Монголын Үндэсний музей | Төрийн ордны баруун талд | Өвөл: Мягмар-Ням 09:00-16:30 | 7011-0913 7011-0911 |
2 | Чингис хаан үндэсний музей | Төрийн ордны баруун хойно | Даваа-Ням 09:00-17:00 Касс-09:00-16:30 | 7021-2222 7021-7777 |
3 | Дүрслэх урдагийн музей | Барилгачдын талбайн зүүн талд | Өдөр бүр 09:30-16:30 | 11-326060 |
4 | Байгалийн түүхийн музей | Ялалтын талбайн чанх хойно | Мягмар-Ням гарагт 09:00-18:00 | 7000-0171 |
5 | Богд хааны ордон музей | Хан-Уул дүүрэг, Оргил рашаан сувиллын уулзвар | Мягмар, Лхагва гарагаас бусад өдрүүдэд 10:00-17:00 | 11-343071 |
6 | Театрын музей | Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт /хойд хаалга/ | Өдөр бүр 09:30-17:00 | 11-311320 |
7 | Чойжин ламын сүм музей | Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж | 10:00-17:00 Касс-16:30 | 11-324788 |
8 | Уран Зургийн галерей | Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө “Б” хэсэг | 10:00-18:00 | 11-327177 11-331687 |
Холбоотой мэдээ