ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Энэтхэгт болсон "Их-20"-ийн чуулга уулзалтын үеэр эх орноо Украины дайны золиос гэж харуулахыг завдсан нь олны инээдийг хүргэв.
"Украины ард түмнийг ашиглан бидний эсрэг эхлүүлсэн, бидний зогсоохыг оролдож буй энэ дайн Оросын бодлого, тэр дундаа эрчим хүчний бодлогод нөлөөлсөн. Юу өөрчлөгдсөнийг бүдүүн тоймоор хэлбэл бид цаашид барууны аль ч түншид найдахаа больсон. Дамжуулах хоолойгоор тэд дахин оролдохыг бид зөвшөөрөхгүй" гэж хэлээд тэр "Хойд урсгал" хийн хоолойн дэлбэрэлтийн талаар дурджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Балтийн тэнгист "Хойд урсгал" хийн хоолойд дэлбэрэлт болж, гэмтэл учирсан.
Барууныхан тусгаар тогтносон орнуудын асуудалд хөндлөнгөөс оролцохдоо давхар стандарттай ханддаг талаар сэтгүүлч түүнээс асуужээ. Лавров хариуд нь "Та энэ он жилүүдэд Иракт, Афганистанд юу болж байгааг сонирхож байсан уу? Югослав, Ирак, Ливи, Сири зэрэг дэлхийн ч аль улсад АНУ үндэсний ашиг сонирхол нь заналхийлэлд өртөөд буйг зарлах эрхтэй гэж та нар итгэдэг. Тэднээс энэ талаар асуудаггүй биз дээ" гэж хэлсэн.
Сергей Лавров сүүлийн нэг жилийн хугацаанд олон улс дахь Оросын дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд Ази, Африк, Ойрхи Дорнодоор айлчилсан. Ялангуяа Энэтхэг улс дайнд төвийг сахисан байр суурийг баримталж, НҮБ-ын санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ. Тус улс нь ОХУ-тай эдийн засаг, цэргийн харилцаатай байдаг.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ