Трамп нисдэг машиныг санхүүжүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Трамп нисдэг машиныг санхүүжүүлэхийг уриалав

Трамп нисдэг машиныг санхүүжүүлэхийг уриалав

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихээр өрсөлдөж байна. Тэрбээр өчигдөр /2023.03.03/ хот байгуулалт, тээврийн бодлогын шинэ санаануудыг тусгасан бичлэг нийтэлжээ. Бүгд найрамдах намаас нэр дэвших Трамп автомашин үйлдвэрлэгчдийн хөгжүүлж буй тээврийн хэрэгслийн хөгжилд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

"Өнгөрсөн зуунд АНУ автомашины хувьсгалыг удирдаж байсан. Одоо үүний нэгэн адилаар агаарын хөдөлгөөнт хувьсгалыг Хятад биш АНУ тэргүүлээсэй гэж би хүсч байна. Энэ нээлтүүд нь худалдааг өөрчилж, АНУ-ын хөдөө орон нутагт асар их баялгийг авчирч, гэр бүлүүдийг болон манай улсад ирэх хүмүүсийг шинэ замаар холбоно" гэж тэр хэллээ.

Квантын үсрэлт гэх хэд хэдэн саналыг Трамп танилцуулжээ. Тэрбээр эрх чөлөөний хотууд гэж нэрийдсэн 10 шинэ хот, суурин газрын зураг төсөл боловсруулах уралдаан зарлах саналтай байна. Мөн түүний удирдлага дор АНУ нь Хятадаас импортолдог байсан бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болно гэж хэлэв. Цаашилбал төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд шинэ эцэг эхчүүдэд бэлэн мөнгө олгох юм байна.

Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ Гренландыг худалдаж авах боломжийн талаар судалгаа хийж байжээ. Мөн өмнөд хилийн дагуу хана босгох амлалтаа биелүүлж АНУ-ын татвар төлөгчдийн зардлаар 720 гаруй км хана барьсан байна.

Эх сурвалж: US NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж