Дарханы зам дахиад асуудал дагуулав

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Дарханы зам дахиад асуудал дагуулав

Дарханы зам дахиад асуудал дагуулав

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт төлөвлөгөө ёсоор 2019 онд дуусч, ашиглалтад орох байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө гэсэн үг. Энэ хугацаанд дөрвөн ч салбарын сайдыг хар толгойгоороо хариуцахыг даалгасан ч сайд нарын үс, царай нь цайсаар өнгөрсөн намар нэг урсгалыг нь дөнгөн данган ашиглалтад оруулсан.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хуваасан бөгөөд тад дахь жилийнхээ нүүрийг ийнхүү үзэж байна. Албаны хүмүүс энэ жилд багтаан бүрэн дүүрэн ашиглалтад оруулж гэж байгаа ч Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж буй төслийн хяналт, шинжилгээний тайлангаар энэ онд амжих эсэх нь эргэлзээтэй байна.  Энэхүү тайланд дурдсанаар дараах асуудал уг замыг бүрэн нээхэд саад учруулж болзошгүй байна.

– Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр баригдах 2 эгнээ авто замын багц 1 дүгээр хэсэг буюу “Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам барих төсөл”-ийн хувьд “Азийн хөгжлийн банкны төслийн замын хоёр талаар өргөсгөл бүхий 22 км авто замын хэсгийн өнгө асфальтбетон хучилтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу 2023 оны 06 дугаар сард багтаан дуусгаж, Европын сэргээн босголтын банкны төслийн замын гүйцэтгэгчид асфальт бетон хучилтын ажлаа саадгүй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.Иймд тухайн Азийн хөгжлийн банкны төслийн багц 1-р хэсгийн нэмэлт 5 см асфальтбетон хучилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр баригдах 2 эгнээ авто замын багц 2 дугаар хэсэг буюу “Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам барих төсөл”-ийн хувьд “Тухайн зам барилгын ажил 2022 онд батлагдсан график төлөвлөгөөнөөс 39.9 хувийн хоцрогдолтой хэрэгжсэн тул барилгын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай”; 4. Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр баригдах 2 эгнээ авто замын багц 3 дугаар хэсэг буюу “Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам барих төсөл”-ийн хувьд “Зам барилгын ажил 2022 онд батлагдсан график төлөвлөгөөнөөс 39 хувийн хоцрогдолтой хэрэгжсэн тул барилгын ажлыг эрчимжүүлэх.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хувьд “багц 1-1 хэсгийн гэрээг цуцлах шийдвэрийг 2023 оны 02 сарын 01-ний өдөр баталгаажуулж Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрөл авахаар хүсэлтээ хүргүүлсэн. Тус багцын гүйцэтгэлийг одоогийн байгаа байдлаар нь хүлээн авч, нэмэлт 5 см асфальтбетон хучилтын тендерт нэмэлтээр оруулах төлөвлөгөөтэй байгаа. Багц 1-3 хэсгийн нэмэлт 5см асфальтбетон хучилтын тендерийн сонгон шалгаруулалтын материалын бэлтгэл ажил удаашралтай байгаа ба гүйцэтгэгч компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжийг судлан
ажиллах;

– “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл 2-ын хувьд “Төслийн 3129-МОН зээлийн гэрээг дахин сунгахгүй бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгохтой холбоотойгоор Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Эрдэнэбүрэн сум чиглэлийн 19.776 км зам болон Ховд сум чиглэлийн 18.775 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг шуурхай зохион байгуулж, ажлыг 2023 ондоо багтаан дуусгах.

– Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын барилгын ажлын хувьд “Онги голын гүүрний урсгал засварын зардал нь тус төслийн зардалд тусгагдсан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон зөвлөх компани, зураг төслийн компанийн хийж гүйцэтгэсэн шалгалтын үеэр тус гүүрэнд их засвар хийх шаардлагатай ба тус гүүр нь нурах, замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх өндөр магадлалтай байгаа талаар дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус гүүрийн их засварын ажлын зураг төсөл гүйцэтгүүлэх болон түр зам угсралтын ажлыг гүйцэтгэгч компаниар хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэрэвзээ энэхүү ажлыг яаравчлан хийхгүй бол тав дахь сайдын суудал ганхаж, зургаа дахь сайдтайгаа Дарханы зам золгож магадгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж