Багануурын уурхай өнгөрсөн онд нийт 16.1 сая/м3 хөрс хуулж, 27.0 сая/м3 уулын цулын ажил хийж, 4.35 сая.тн нүүрс олборлон борлуулжээ. Түүнчлэн 4.35 сая.тн нүүрс олборлон борлуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал "2023 онд Багануурын уурхайн 45 жилийн ой тохионо. Бид энэхүү ойн жилдээ 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байна" гэж хэллээ.
Мөн өнгөрсөн он байгаль цаг уурын хувьд хүндхэн жил байсан бөгөөд лаа. Зун нь бороо хур ихтэй, өвөл нь Багануур дүүрэгт 20-22 удаа цас орж, дунджаар 37 см зузаан цасан бүрхүүл тогтож, шөнөдөө -37…-43 хэм хүртэл хүйтэрсэн, сүүлийн 30 жилд байгаагүй хүйтэн өвөл болжээ. Тус уурхайнна. сүүлийн жилүүдэд огт хийгдээгүй байсан Технологийн автомашинуудын үндсэн эд ангийн агрегат засварыг хийсэн аж.
Холбоотой мэдээ