Харьковыг бөмбөгдсөн нисгэгч 12 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Харьковыг бөмбөгдсөн нисгэгч 12 жилийн ял авчээ

Харьковыг бөмбөгдсөн нисгэгч 12 жилийн ял авчээ

Харьков хотын телевизийн цамхагт бөмбөг дэлбэлсэн Оросын нисгэгч 12 жилийн хорих ял авсныг Украины аюулгүй байдлын алба мэдэгдлээ.

Тус нисгэгч нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Баруун цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалах зургадугаар ангийн орлогч дарга юм. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-нд Харьков дахь радио, телевизийн станцыг бөмбөгдөв. Энэхүү агаарын довтолгоонд 2.5 тонн жинтэй найман ширхэг FAB-500 бөмбөг ашигласан нь тогтоогджээ.

Бөмбөг хаясны дараахан Украины хамгаалагчид онгоцыг буудаж унаган, нисгэгчийг баривчилсан байна. Украины аюулгүй байдлын албаны мөрдөн байцаагчдын цуглуулсан нотлох баримтад үндэслэн түүнийг дайны хууль, ёс заншлыг зөрчсөн гэм буруутайд тооцсон. Түүнчлэн хохирогч болсон гурван компанид нийт 29 сая ам.доллар олгохоор тооцжээ.

Эх сурвалж: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж