Канадад Мао Зедуны хөшөө барина

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Канадад Мао Зедуны хөшөө барина

Канадад Мао Зедуны хөшөө барина

Хятадын Коммунист намын улс төрийн зөвлөх, тэрбумтан Жан Бин Канадын ерөнхий сайд асан Пьер Эллиотт Трюдогийн санд нэг сая ам.доллар хандивлажээ. Тэрбээр Канад улсад Хятадын удирдагч агсан Мао Зедун болон Пьер Эллиотт Трюдо нарын хамтарсан хөшөө босгохыг хүссэн байна.

Канад дахь Монреалын их сургуулийн Хуулийн сургуулийн урд ерөнхий сайд агсан Трюдогийн хөшөөг барихад 50 мянган ам.доллар зарцуулсан. Гэвч энэ хөшөөнд өөрчлөлт оруулж, Трюдо, Мао нарын хамтарсан хөшөө болгохыг Жан Бин хүсэв.

Хятад улс 2021 онд Канадын сонгуульд хөндлөнгөөс оролцох кампанит ажил явуулснаар Жастин Трюдо болон Либерал нам засгийн эрхийг барьсан гэж "Globe&Mail" болон "Global News" цахим хуудсууд бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын дипломатууд Канадын улс төрийн кампанит ажлын үеэр ил тод бусаар хандив өгсөн байна. Тэдний гол зорилго нь Консерватив намыг ялалтаас хасах явдал байсан.

Эх сурвалж: NATIONAL REVIEW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж