Нобелийн шагналтан Алес Беляцки 10 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтан Алес Беляцки 10 жилийн ял авчээ

Нобелийн шагналтан Алес Беляцки 10 жилийн ял авчээ

Нобелийн энх тайвны шагналыг өнгөрсөн жил Беларусийн хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцки хүртсэн. Түүнийг контрабандын хэргээр гэм буруутайд тооцон чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хорих болжээ.

Минск хотноо болсон шүүх хуралдааны үеэр Беляцки болон бусад идэвхтэнд оноосон энэ ялыг аймшигтай гэж Беларусийн сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская шүүмжиллээ. "Бид энэ ичгүүртэй шударга бус байдлын эсрэг тэмцэж, тэднийг чөлөөлөхийн тулд бүх зүйлийг хийх ёстой" гэж тэр жиргэжээ.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок энэ явдлыг иргэний нийгэм рүү чиглэсэн халдлага гэж нэрлэсэн байна. "Беларусь улс хүчирхийлэх, шоронд хорих замаар иргэний нийгэмтэй тэмцэж байна. Энэ нь Лукашенко Украин дахь Путины дайныг дэмжиж байгаатай яг адил гутамшиг юм" гэж тэр хэлэв. Тэрбээр Беларусийг улс төрийн хавчлагаа зогсоохыг уриалж, 1400 гаруй улс төрийн хоригдлыг бүгдийг нь суллахыг шаарджээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Алес Беляцки нь 1980-аад оноос хойш Беларусь улсад хүний эрх зөрчигдөж байгааг баримтжуулсан. Түүнийг 2020 онд Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын үеэр баривчилжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж