Хойд Солонгостой тэмцэхэд цөмийн зэвсэг хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2023.03.04-нд нийтлэгдсэн

Хойд Солонгостой тэмцэхэд цөмийн зэвсэг хэрэггүй

Хойд Солонгостой тэмцэхэд цөмийн зэвсэг хэрэггүй

Хойд Солонгосын аюул заналхийллийг таслан зогсооход цөмийн зэвсэг хэрэггүй гэж Өмнөдийн ерөнхий сайд Хан Дак Су хэллээ. Түүний оронд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд тасралтгүй шахалт үзүүлэх ёстой гэж тэр үзэж байна.

Гэвч Ази тивд зэвсгийн уралдаан эрчимжиж байгаатай холбоотойгоор өмнөд солонгосчуудын санаа бодол ч эргэжээ. Өмнөд Солонгосын 1300 иргэнээс өнгөрсөн сард санал асуулга авахад 71 хувь нь цөмийн зэвсэг бүтээхийг дэмжсэн. Тэд АНУ-ын хамгаалалтад төдийлөн итгэхээ больсон бололтой.

"Сүүлийн үед явуулсан олон нийтийн санал асуулгуудыг харахад бид өөрсдийгөө дахин зэвсэглэх ёстой нь ойлгомжтой байна. Цөмийн чадавхийн хувьд бид илүү хол явах ёстой. Гэвч Хойд Солонгосын ухаангүй алхамаас сэргийлэх хангалттай зэвсэг бидэнд бий. Цөмийн хүчин чадлаа хөгжүүлэх нь зөв зам биш. АНУ-тай нягт хамтарч ажилласнаар бид урьдчилан сэргийлэх чадавхиа хангалттай хэмжээнд бий болголоо. Ерөнхийлөгч Юн Сук Ёл засгийн эрхэнд гарснаас хойш засгийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг бэхжүүлэхэд маш их анхаарал хандуулсан" гэж ерөнхий сайд Хан Дак Су хэлэв.

Цөмийн хүчин чадлаа хөгжүүлэх нь Хойд Солонгосын энх тайван, хөгжил цэцэглэлтийн баталгаа болж чадахгүй гэж БНСУ үзэж байна. Гэвч Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн жил дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн зэвсгийг бий болгох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Өмнөд Солонгосын ерөнхий сайд цөмийн зэвсгийн төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч цөмийн зэвсэгтэй хөрштэйгөө сөргөлдөхөд бэлэн гэлээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж